
2020.04.08
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллана
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр /2020.04.08/ гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монголын хуульчдын холбоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх болон дүрэм журмын төсөл боловсруулах талаар зөвлөмж өгөн ажиллах юм. Түүнчлэн бүхий л салбар эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил, зөвлөх үйлчилгээ, олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана.