Импичмент ба хариуцлагын тогтолцоо
2008.10.14

Импичмент ба хариуцлагын тогтолцоо

Өнөөдөр манайд ерөнхийлөгч ингэж авилга авсан гэнэ, улсын их хурлын гишүүд ингэж тендр будлиантуулсан гэнэ гээд л төрийн өндөр албан тушаалтан нар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан тухай ярьж, бичиж, бухимдаад удаж байна.

Ийнхүү энэ удаад Олон улсын жишигт төрийн өндөр албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцдог, энэ нь ямар тогтолцоо байдаг талаар сонирхуулж байна.

Төрийн өндөр албан тушаалтан эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Импичмент гэдэг төрийн өндөр албан тушаалтан нарт /ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүдэд/ үзүүлдэг хариуцлага юм. Импичментээр өндөр албан тушаалтан нарт бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг. Жишээ нь АНУ-д импичмент үзүүлэх асуудлыг аль 1787 онд үндсэн хуульдаа тусгайлан зааж өгсөн байдаг.

Импичментийг ямар тохиолдол хэрэглэх вэ? гэхээр төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, хахууль авсан, хүнд хөнгөн гэмт хэрэг хийсэн, эрхзүйн бусад зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг тохиолдолд хэрэглэгдэг.

Импичментийн гол ач холбогдол нь үндсэн хууль болон эрх зүйт ёсонд аюул учрахад улс төрийн засаглалаар хамгаалдагт оршдог.

Энэ хариуцлагын тогтолцоо анх Их Британид үүссэн ч гэсэн өнөөдөр АНУ-ын системд нилээд үр дүнтэй тогтож байгаа. Одоогоор Латин Америк, Европ гээд дэлхийн нийлээ тархсан байдаг. АНУ-д Импичментийг хоёр ерөнхийлөгч, нилээд хэдэн шүүгчид хэрэглэсэн байдаг. 1947 онд ерөнхийлөгч Никсонд, 1998 онд Клинтонд тулгасан байдаг ч тэдний буруутай нь нотлогдоогүй юм. Энэтхэгийн амбан захирагч /1774-1784/ генерал Уорд Хастингсыг тэр үед парламентад олонх байсан Вига нам хүнд гэмт хэрэг хийсэн хэмээн буруутгаж түүнийг яллан шийтгэжээ. Үүнийг Лордын танхим бүтэн 7 жил хэлэлцээд түүнийг буруутайг нь тогтоож чадаагүй юм.

Импичментийг хэн хийдэг вэ? гэхээр аль ч улсад парламент нь хийдэг, АНУ-д бол Сенатын танхим энэ үүргийг хүлээдэг. Импичментийн тухайн асуудал хэлэлцэхэд Сенатын гишүүд эхлээд тангараг өргөдөг. Хамгийн гол нь сенатын гишүүдийн 2/3 зөвшөөрснөөр импичментээр шийтгэдэг. Импичметэд энэ их чухал хэн нэгнийг гүтгэх, хэлмэгдүүлэхээс болгоомжлох тиймээс Импичмент ямагт маш нүсэр дэг горим байдаг. Бразиль, Мексик, латин америкийн бусад орнууд уг процедурыг АНУ-аас зээлдэн авсан байна. Мексикт ерөнхийлөгч, муж улсуудын захирагчид, холбооны шүүгчид импичментээр шийтгэгдэж болно. Бразилийн импичментийн хэлбэр нь АНУ-аас ерөнхийлөгч болон төрийн дээд албан тушаалтнуудад импичмент зарлахад Төлөөлөгчдийн танхимын гуравны хоёрын санал, харин ялын шийдвэр гаргахад сенатын гуравны хоёрын санал тус тус шаарддагаараа зөвхөн ялгаатай байдаг.

Үндсэн хуулийн энэ заалтыг 1992 онд ерөнхийлөгч Коллорыг их хэмжээний авилгалын хэргээр импичментээр шийтгэгдэхэд хэрэглэсэн байна. Тэрбээр өөрийн хэргийг Сенатаар авч хэлэлцэхээс өмнө огцорсон юм. Импичментийн хариуцлага татсаны дараа ямар ял хүлээлгэдэг вэ гэхээр албан тушаалаас нь огцруулна, дээр нь төрийн өндөр нэр хүндтэй, хариуцлагатай алба хаших эрхийг нь бүрэн хасдаг, мэдээж дээр нь шүүхээр оноогдсон ял эдэлнэ.

Өрсөлдөөнт сонгууль нь мэдээж УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч гээд өндөр албан тушаалтан шүүх шүүлтүүр гэдэг ч энэ нь тийм хангалттай шүүлтүүр болж чаддаггүй учир Заримдаа сонгуульт албан тушаалтнууд мэдлэг чадваргүй, эсвэл худалч байна уу, эсвэл ердөө л азгүйтээд байна уу гэдгийг ялгаж, салгахад бэрх байдаг.
Гол төлөв ерөнхийлөгчийн засаглалтай улсад энэ хяналтын тогтолцоо байдаг. Учир нь ерөнхийлөгчийн өөрт олгогдсон өндөр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахаас сэргийлэх зорилгот. АНУ-ын үндсэн хуулийг зохиогчид үүнийг анх бодолцон, ерөнхийлөгчийг хянахын тулд санаачилсан гэдэг.

Харин парламентын засаглалд бол засгийн газрыг парламент хяначихдаг. Гэхдээ энэ нь парламентын засаглалд ийм хариуцлагын системүүд байдаг. Тэр тусмаа манай улс шиг хагас ерөнхийлөгчийн засаглалтай, дээр нь УИХ-ын гишүүд эрх мэдлээ хэтрүүлэх ердийн үзэгдэл болсон, шударга шүүхийн үгүйлэгдэж байгаа улсад байх л ёстой хариуцлагын тогтолцоо болов уу?

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.