2020.05.15

"Ижий минь" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал гэр бүлийн хамт оролцлоо

"Ижий минь" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын  гишүүн Н.Учрал гэр бүлийн хамт уригдан оролцлоо.

Н.Учрал: Ээж хүн гэдэг аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хариу нэхдэггүй хайрыг үр хүүхэддээ түгээж байдаг агуу хүмүүс байдаг. Тийм ч учраас би эмэгтэй хүнийг ээжээрээ төсөөлж хардаг. 

Ж.Цэцэгмаа: Өглөөний нарыг наранд бүү бод, өсөхийн жаргалыг жаргалд бүү бод гэж ахмадууд их хэлдэг байлаа. Зүйр үгээр их хүмүүжүүлдэг байсан.Тэр үгнээс нь айж гэмшдэг байсан.  Хүүхэд хүмүүжүүлэх арга нь өөр. Хүүхдийг их үглэж, загнадаггүй товчхон байдлаар ойлгуулдаг. Монгол хүүхэд хүмүүжүүлэх арга барил цаг үеээ дагаж өөрчлөгдөж байна.