Социалист чиг баримталдаг улсуудын элчин сайдыг барьцаалж АНУ-аас дэмжлэг авна хэмээн найджээ
Төв Америкт орших Гондурас улсад өнгөрсөн зургадугаар сарын 29-ний өдөр төрийн эргэлт гарсан. Америк тивд орших жижигхэн улс энэ мөчөөс хойш дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Гондурасын Ерөнхийлөгч Мануэл Селайяг ордондоо байхад нь баривчилж, онгоцоор Коста-Рика улс руу авч одсон байна.
Гондурас нь Төв Америкт Гватемал, Никарагуа, Сальвадортой хиллэдэг. 112.5 мянган ам.дөрвөлжин газар нутагтай, 7.8 сая хүн амтай Карибийн тэнгист орших нэлээд хэдэн арал тус улсад харьяалагддаг юм. 1502 онд Кристофер Колумб Гондурасын хойд нутагт очсоноороо анх нээсэн бол түүнээс 22 жилийн дараа Испанийн колони болсон түүхтэй. Өнөөдөр тус улсын албан ёсны хэл нь Испани болсон нь үүнтэй холбоотой. Кристофер Колумбыг Гондурасыг нээхээс өмнө тэнд индианы янз бүрийн омгийнхон амьдарч байсан гэдэг. 1838 онд Гондурас тусгаар улс болсоноо албан ёсоор тунхаглаж удалгүй Үндсэн хуулиа баталсан. XIX зуунд тус улсын хөгжлийн оргил үе байсан гэдэг. Гадаадаас нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төмөр зам зэргийг тавьж, усан боомт нь өргөжин хөгжсөн байна. Тэр үед Гондурас нь гадил жимс экспортлогч гол орнуудын нэг болсон.
Өнөөдөр ч экспортлож буй гол барааны нэг нь гадил жимс хэвээрээ байна. 1920-1950 онд Гондураст үйл ажиллагаа явуулж байсан Америкийн "Юнайтед Фрут Компани" тус улсад эрх мэдлээ, нөлөөгөө тогтоосон. "Бананан улс" гэсэн нэр томъёо ч үүнээс үүдэлтэй. Энэ жилийн арваннэгдүгээр сард Гондураст Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой байсан. Тиймээс 2005 оноос хойш төрийн тэргүүний албыг хашиж буй Мануэль Селайя Росалес дахин нэр дэвшихээр Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах санал дэвшүүлжээ. Тэрээр өмнө нь хуулийн дагуу хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод хугацаа нь дуусгавар болох гэж байсан юм. Энэ хугацаа ирэх 11 -р сард дуусгавар болох байсныг тэрээр хуулийг өөрчилж гурав дахь удаагаа сонгогдох гэтэл ийм явдал болжээ. Ингээд уг асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах болсон нь улс төрийн хямралд автахад хүргэжээ. Цэргийнхэн Еренхийлегч Мануэль Селайя Росалес, Гадаад хэргийн сайд Патрисич Рохас, туе улс дахь Венесуэл, Куба, Никарагуагийн Элчин сайдуудыг баривчилсан юм. Ингэхдээ Ерөнхийлөгчийг хүчээр онгоцонд суулгаж хөрш Коста-Рика улсад аваачжээ. Үүний дараахан Гондурасын Дээд шуух болон парламент терийн эргэлт зохион байгуулагчдыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хамгийн туруун парламент яаралтай хуралдаж, Роберто Мичеттиг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан. Дараа нь Дээд шүүх үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Засгийн эрхийг булаагчид Венесуэл, Куба, Никарагуа зэрэг орнуудын Элчин сайдыг барьцаалсан нь нэлээд сонирхол татаж байгаа юм. Эдгээр улс орнууд нь социалист чигийг баримталдаг. Ингэснээр төрийн эргэлтийг зохион байгуулагчид АНУ болон олон улсын байгууллагын зүгээс дэмжлэг авна хэмээн найдсан бололтой.
Харамсалтай нь өнөөдөр Гондураст эрх барьж байгаа хумуусийг АНУ, Европын Холбоо болон Латин Америкийн бусад улс орнууд дэмжихгүй байгаа. Түүгээр ч зогсохгүй Америк тивийн улс орнуудын байгууллага Гондурасыг гишүүнчлэлээсээ хассан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Элчин сайдыг нь баривчилсанд ихэд бухимдаж Гондурасын эерэг дайн зарлана хэмээн заналхийлеэн. Гэвч тус болсонгүй. Албан тушаалаас нь хүчээр зайлуулж, эх орноосоо хөөгдсөн Мануэль Селайя Росалес Коста-Рикад байхдаа хэвлэлийн бага хурал хийлгэж еерийнх нь эерэг хуйвалдаан зохион байгуулсан генералуудын золиос болсон гэдгээ хэлсэн. Мануэль Селайя Росалес нь Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавестай найз юм. Тиймээс ч Венесуэлийн терийн тэргүүн энэ бүхнийг Америк зохион байгуулсан хэмээн буруутгасан. Дашрамд дурдахад Уго Чавес ч бух ард түмний санал асуулга явуулах нэрийдлээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ. Мануэль Селайя Росалес бууж өгөхгүй гэдгээ хэлээд тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Тэрбээр НҮБ-ын төлөөлөгчийн хамт нутагтаа очих гэж явсан боловч сууж явсан онгоцны хэдэнтээ Гондурасын нутаг дээгүүр эргэлдээд аргагүйн эрхэнд буцсан юм. Гондураст Засгийн эрхийг булаан авагмид түүний онгоцыг газардуулаагүй.
Яг энэ мөчид тус улсын нийслэл Тегусигальпа хотын олон улсын нисэх онгоцны буудалд Мануэль Селайяг дэмжигчид эсэргүүцлийн цуглаан хийсэн. НУБ-ын Аюулгүйн Зөвлөл уг асуудлыг хэлэлцэхээр яаралтай хуралдаж, засгийн эрхийг булаан авсан хүмүүст хандан шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. Эх орноосоо хөөгдсөн Ерөнхийлөгч өдгөө Никарагуад байгаа. Тэрбээр аргаа барахдаа уржигдар Никарагуагаас Гондурасын хил дээр очсон байна. Хоёр улсын хилийн зурвас дээрээс чанга яригчаар эх орон нэгтнүүддээ хандахдаа нутагтаа очихыг зөвшөөртөл хил дээр байна гэсэн. Хамгийн гол нь гэр бүлийнхэнтэй уулзуулахыг шаардсан юм.Үүний өмнөхөн түүний эхнэрийг Гондурас Никарагуагийн хил рүү явж байхад нь цагдаа нар машиныг нь зогсоосон байна.
Мануэль Селайя Росалес 1952 онд Катакамас хотод төрсөн. Түүний эцэг нь баск үндэстэн бөгөөд Гондураст ирж суурьшсан дүрвэгч аж. Тегусигальпа хотод шашны дунд сургууль дүүргээд Гондурасын үндэсний их сургуульд элсэн оржээ. Гэвч IV курст байхдаа жижигхэн эдлэн газартай байсан эцэгтээ туслахаар сургуулиасаа гарчээ. Тэрбээр хөдөө аж ахуй болон мод боловсруулах салбарт шургуу ажилласны ачаар Гондурасын нэртэй бизнес эрхлэгчдийн нэг болсон. Гондурасын хувийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөл, Мод боловсруулах үндэсний үйлдвэрлэлийн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллахын сацуу улс төрийн идэвхтэй уйл ажиллагаа явуулах болжээ. Либерал намын гишүүн болж орон салбарыг нь удирдан ажиллаж, 1986 оноос хойш нэлээд хэдэн удаа Гондурасын парламент буюу хууль батлах дээд байгууллагын гишүүнээр улиран сонгогдсон. Тэрбээр ОУВС-гийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Гондурасын нийгмийн хөрөнгө оруулалтын санг тэргүүлэн маш амжилтай ажилласан байна. 1990 оноос намынхаа дотоод ажилд идэвхтэй оролцсон юм. 2006 онд Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээсээ хойш нийгмийн салбарт шинэчлэл хийх ажлыг тууштай хэрэгжүүлж Куба, Венесуэл зэрэг орнуудтай харилцаагаа сайжруулсан.
Энэ оны эхээр ирэх арван нэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх асуудлаар олон нийтийн санал асуулга явуулна хэмээн мэдэгдсэн. Гэтэл түүний энэ саналыг Гондурасын Дээд шуух, парламент болон зэвсэгт хүчнийхэн эсэргүүцсэн юм. Гондурасыг улс төрийн хямралаас гаргах зорилгоор олон улсын байгууллагууд нэлээд хүчин чармайлт гаргасан. Коста-Рикагийн Ерөнхийлөгч, Нобелийн шагналтан Оскар Ариас нь үүрэг гүйцэтгэгч болон огцруулсан Ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулахаар зуучилсан юм. Хоёулаа Коста-Рикад уулзахад бэлэн гэсэн боловч энэ нь бас л бүтэлгүйтсэн байна. өнөөдрийн байдлаар маш олон улс орон Гондурастай дипломат харилцаагаа цуцалж, Элчин сайдуудаа татаж байгаа. Харин цэргийн хүчээр засгийн эрхийг авагсад нь Мануэль Селайяг хээл хахууль авсан, хууль зөрчсөн хэргээр буруутгаж байгаа. Түүнийг эх орондоо ирэх юм бол тэр дор нь баривчлах гэнэ. Үүний хариуд Мануэль Селайя хилийн чанадад Засгийн газраа байгуулж, улс орнуудтай дипломат харилцаагаа тогтооно гэдгээ мэдэгдсэн юм.