2008.01.01

А.Медведевт баяр хүргэв

ОХУ-ын Засгийн газрын даргаар Д.А.Медведев томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд баяр хүргэсэн илгээлт хүргүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд илгээлтдээ Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Д.А.Медведевийн  оруулж ирсэн үнэтэй хувь нэмрийг нь талархан тэмдэглээд цаашид хоёр орны  найрсаг хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх, энэ хүрээнд эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, уул уурхай, дэд бүтэц, худалдааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын хамтарсан байгууллагуудын үр ашгийг өндөржүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэжээ.

Түүнчлэн ноён Д.А.Медведевт болон ОХУ-ын Засгийн газарт баяр хүргэн, ажлын өндөр амжилт, найрсаг Оросын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.