Мао Зэ Дуны соёлын хувьсгал Хятадын хамгийн том гэмт бүлэглэлийг төрүүлжээ
2009.10.20

Мао Зэ Дуны соёлын хувьсгал Хятадын хамгийн том гэмт бүлэглэлийг төрүүлжээ

Холливудын кинонд зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийг эерэгээр үзүүлж, хувь заяаны эрхээр ингэж амьдарч байгаа хэмээдэг. Гэтэл үнэндээ мафийнхны нүглийг тоочоод баршгүй. Мафи олон гишүүнтэй байх тусам нөлөө ихтэй, аймшигтай харгис хэрцгий байдаг гэнэ. Мафигүй улс орон бараг байхгүй. Ингээд дэлхийн хамгийн алдартай 10 гэмт бүлэглэлийг танилцуулъя.

Ямагучи-гуми

Нутаг: Японы Кобе

Гэмт үйлдлүүд: Авилга, мөрийтэй тоглоомын бизнес, зэвсэг ба хар тамхины наймаа, янхандалт, мөнгө хүүлэх.
Толгойлогч: Шинобу Цукаса (жинхэнэ нэр нь Кеничи Шинода). 1915 онд байгуулагдсан Японы якудзагийн хамгийн харгис, нөлөө бүхий энэ бүлэглэл 40 мянган гишүүнтэй. Тэд 1981онд хагаралдаж, тарах шахсан билээ. Толгойлогч Цукаса шоронд байгаа ч Токио хотод нөлөөгөө тэлэхээр оролдож байгаа гэнэ.

Тай Хуэнь Чай

Нутаг: Хятад
Гэмт үйлдлүүд: Хар тамхи, хүний наймаа, луйвар, янхандалт, Авилга, мөнгө хүүлэх.
Толгойлогч: Байхгүй.
«Тай Хуэнь Чай» (Их тойргийн залуус) нь Хятадын хамгийн том, нөлөө бүхий бүлэглэл. Тэд бол нэг ёсондоо Мао Зэ Дуны соёлын хувьсгалын бүтээгдэхүүн юм. Агуу жолоодогчийг нас барахад Улаан Гвардийн ихэнх цэргийг лагериуд руу илгээн дахин «хүмүүжүүлжээ». Энд цэргүүдийг аймшигтай тамлан, доромжилж байсан учраас лагериас зэрлэг араатны сүрэг гарч ирсэн гэдэг. Бусад бүлэглэлээс ялгаатай нь тодорхой бүтэцгүй. Тэд яг л танихгүй хүмүүс нийлэн сагс тоглох мэт ажилладаг. Өөрөөр хэлбэл бие биенээ танихгүй, мэдэхгүй. Гэсэн хэрнээ Ази, Америк, Австрали даяар цуутай.

Тихуаны картель

Нутаг: Мексикийн баруун хойд хэсэг (Тихуана и Баха)
Гэмт үйлдлүүд: Хар тамхины наймаа, захиалгат аллага, хээл хахууль, дээрэм тонуул. Толгойлогч: Эдуардо Ареллано Феликс 1990-ээд онд Колумбын гэмт бүлэглэлүүдийг устгахад үүссэн орон зайг Мексикийн гурван бүлэглэл эзэлжээ. «Лоашп Сигшап» (толгойлогч нь Синалоа), «Укепйе СагпНо Гиеп-1е8» (толгойлогч Хуарез) ба Тихуаны картель, хоорондоо байнга дайтдаг. Эдгээрээс хамгийн харгис нь Тихуаны картель юм. Нөгөө нар нь Ареллано Феликсийн байгууллага. Тус бүлэглэл бизнест байр сууриа хадгалахын тулд долоо хоногт сая гаруй долларын Авилга өгдөг.

Нэгдмэл хулс

Нутаг: Тайвань

Гэмт үйлдлүүд: Захиалгат аллага, мөнгө хүүлэх, мөрийтэй тоглоомын бизнес, хээл хахууль, хар тамхины наймаа, өр нэхэх.
Толгойлогч: Байхгүй, хэвтээ зохион байгуулалттай. Тайваний хамгийн том энэ гэмт бүлэглэл 10 мянган гишүүнтэй. Тэд улсынхаа эрх баригч намтай холбоотой гэнэ. «Нэгдмэл хулс» бүлэглэл Ази тивийг бүхэлд нь хянахын зэрэгцээ Номхон далай, Европ, Хойд ба Өмнөд Америкт үйл ажиллагаагаа явуулдаг.

Таван гэр бүл

Нутаг: АНУ
Гэмт үйлдлүүд: Авилга, мөрийтэй тоглоомын бизнес, хар тамхины наймаа, рэкет, мөнгө хүүлэх.
Толгойлогч: Винсент Баскиано, Николас Короззо, Кармин Персико, Даниель Лео, Витторио. АНУ-ын таван гэр бүл Их хямралын үеэс тус улсын гэмт хэргийн ертөнцийг хянах болжээ. Холбооны мөрдөх товчоо, Прокурорын газрын хүчин чармайлтаар тэдний нөлөө багассан ч хүчирхэг хэвээр. Эдгээрээс Дженовезегийн гэр бүл хамгийн олон хүнтэй, нөлөө бүхий. Уг гэр бүлийг үндэслэгч Лаки Люциано нь Сицилийн мафийн гишүүн байжээ. Тэрээр 1920-иод онд АНУ-д цагаачлахдаа Италийн мафийн арга барилыг авч ирэн дэлгэрүүлжээ

Ндрангетта

Нутаг: Италийн Калабри

 

Гэмт үйлдлүүд: Хар тамхины наймаа, захиалгат аллага, рэкет, Авилга.
Толгойлогч: Хэвтээ шатлалтай Бусад бүлэглэлээс ялгаатай нь нөлөөгөө улам тэлсээр байгаа. «Ндрангетта» нь 10 мянган гишүүнтэй, жилийн орлого нь хэдэн арван тэрбум доллар. Гишүүд нь маш үнэнч, хэзээ ч урвадаггүй. Тус бүлэглэл анх зоогийн газар, түргэн хоол-ны цэгийн тусламжтайгаар эрх мэдэл, их мөнгөтэй болжээ.

Солнцевын ахан дүүс

Нутаг: ОХУ-ын Москва
Гэмт үйлдлүүд: Авилга, цөмийн материалын наймаа, хар тамхи ба зэвсгийн худалдаа, авто машины хулгай, хулгайн урлагийн бүтээлийг зарах, рэкет, янхандалт, нефть. Дэлхийд хамгийн аюултайд тооцогддог Оросын мафи 450 бүлэглэлээс бүрддэг. 300 мянган гишүүнтэй.

Сицилийн мафи

Нутаг: Сицили
Гэмт үйлдлүүд: Зэвсэг болон хар тамхины наймаа, Авилга, захиалгат аллага, галдан шатаалт, луйвар.
Толгойлогч: Матео Мессина Денаро Сицилийн мафи 100 орчим гэр бүлээс бүрддэг. Анх XIX зууны дундуур үүссэн ба XX зуунд хүчирхэгжжээ. Анхны толгойлогч Лаки Люциано нь АНУ-д мафийг экспортлогчдын нэг. Тус бүлэглэл зөвхөн Америкт 2500 гишүүнтэй. Тэд анх Сицилийн барилгын бизнесийг хяналтдаа авснаар нэр нөлөө, мөнгөтэй болжээ. Боссууд нь баривчлагдсан ч Сицили төдийгүй улс даяар нөлөөтэй хэвээр.

14К

Нутаг: Хонконг

Гэмт үйлдлүүд: Авилга, захиалгат аллага, мөрийтэй тоглоомын бизнес, янхандалт, мөнгө хүүлэх, хар тамхи, зэвсэг болон хүний наймаа, рэкет, хуурамч мөнгө үйлдвэрлэх. Толгойлогч: Тодорхойгүй. Энэ бол Хонконгийн хамгийн том, хүчирхэг бүлэглэл. 1990-ээд он хүртэл дэлхийд хамгийн томд тооцогдож байсан бөгөөд Португалид толгойлогчид нь баривчлагдсаны дараа нөлөө нь буурчээ. Тэд Ази тивд хяналтаа тогтоосон төдийгүй АНУ-ын бүх том хотод төлөөлөгчидтэй.

Батальон Д

Нутаг: Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират Улс.
Гэмт үйлдлүүд: Зэвсэг, хар тамхины наймаа, алан хядлага, захиалгат аллага, Авилга, рэкет, хуурамч мөнгө үйлдвэрлэх.
Толгойлогч: Дауд Ибрагим Энэтхэгийн хамгийн том энэ бүлэглэлийг «Аль Кайда» ба Талибаны бүлэглэлүүдтэй холбоотой гэдэг. Ибрагим нь алдарт Болливудтай хамтран ажилладаг бололтой. Тэр одоо мэс засал хийлгэн, гадаад төрхөө өөрчлөөд Пакистанд нуугдсан гэнэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.