Зайрмаг дээд зиндааны идээ байжээ
Английн I Чарльз хаан олон зууны тэртээ хамаатан садан болон шадруудынхаа дунд тансаг үдэшлэг зохиожээ. Үдшийн зоогны дараа хааны франц тогооч шинэ амттаныг танилцуулав. Шинэхэн орсон цас шиг хэрнээ цөцгийн тосоор амталсан, гайхалтай сайхан тэр хүнс цугларсан зочдод урьд өмнө амсаж байгаагүй ер бусын тааламжтай амтыг мэдрүүлжээ. Олон зочин шинэ амттаныг ихэд таашаав. Чарльз тогоочоо дуудан, тансаг амттаны нууцыг үл задруулах зарлиг буулгаж, зөвхөн хаан болон дээд зиндааныхны идээ хэмээсэн тухай түүх өгүүлдэг.
Зайрмаг хэмээх амттан Ромын хаан Нерон Клаудис Цезарийн дуртай хүнс байжээ. Тэрээр манай тооллын 37-68 онд зарц нараа уул руу илгээн цас, мөс авчруулж жимсний ундаатай хольж уудаг байсныг судар бичигт тэмдэглэжээ.
Хятадын Шангийн Тан хаан бүр 618 оноос сүү, мөстэй зайрмаг хийдэг байсан Марко Поло /1254-1324/ Хятадаар аялах явцдаа анх зайрмагийг харж, италичуудад танилцуулсан түүхтэй. Ийнхүү зайрмаг Хятадаас Европ руу дэлгэрчээ. Зайрмаг хийх аргыг олж мэдсэн Италийн Катерйн де Медиси гэгч бүсгүй Англид хүнтэй суухаар ирсэн ба ийнхүү I Чарльз хааны хувийн зайрмагчин болох заяатай байж. Хаан түүнийг насан туршид нь хангалттай хүрэлцэх хөрөнгө өгч, нууцыг задруулахгүй байх ам өчгийг нь авчээ. Чарльз хаан хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа ахлах тогооч Де Мирко нууцыг удаан хадгалж тэвчсэнгүй.
Ийнхүү зайрмаг Итали, Францын дээдсийнхний дуртайяа иддэг амттан болов. Хожим нь Америкийн ерөнхийлөгч Томс Жефферсон, Жорж Вашингтон нар гадаадаас импортоор авсан зайрмагаар зочдоо дайлсан баримт ч бий.
Дашрамд сонирхуулхад зайрмагийг МЭӨ дөрөвдүгээр зууны тэртээгээ үүсэлтэй гэж үздэг ч түүнийг улам хөгжүүлж, олон нийтэд танилцуулсан улс бол яах аргагүй Америк орон ажээ.