Тэд дэлхий дээр  ноёрхолоо тогтоох гэсэн мөнхийн ганц эрмэлзэлтэй байдаг
2009.12.24

Тэд дэлхий дээр ноёрхолоо тогтоох гэсэн мөнхийн ганц эрмэлзэлтэй байдаг

Бидний амьдарч буй энэ дэлхийд ямар нэгэн арга хэмжээ, үйл явдал болход цаана нь ямар нэгэн нууц байгууллага үүнийг зохион байгууллаттайгаар хийдэг гээд боддоо. Өнөөдөр телевизийн ТМ сувгаар “IRIS” нэртэй, олон улсын лидерүүдээс бүрдсэн нууц байгууллага байдаг тухай нэгэн кино гарч байх юм. Үнэхээр дэлхий дээр болж байгаа энэ олон алан хядлага, үймээн самуун, цөмийн зэвсэг зэрэг зүйлсийг хийдэг, дэлхийг өөрсдийн эрх ашгийн төлөө утсан хүүхэлдэй мэт удирддаг цөөхөн хүмүүс байдаг гэхээр.......... бид тэдний ашиг олох тоглоом мэт сэтгэгдэл төрж байгаа биз.

Зарим нэгэн эх сурвалжын мэдээлэл буйгаар дэлхий дээр ийм маягын хэд хэдэн бүлэглэл байдаг байна.

Тэдгээрээс Бильдербергийн бүлэг, Гурван талт Коммисс, Масоны бүлэглэлийн талаар сонирхуулья.

Хуйвалдаа, далд явуулгын тухай яриа гарахад Бильдербергийн бүлэгт, Гурван талт Коммисс гэсэн нэрс заавал дурдагддаг. Энэ бүлэглэлүүдэд Билл Клинтон, Маргарет Тетчер, Тонн Блэйр зэрэг дэлхийд нөлөө бүхий хүмүүс багтдаг сургатай. Тэд жил бүр хуралдаж, дэлхийн эдийн засаг, улс төрийн байдал зэрэг асуудлууды г авч хэлэлцээд шийдвэр гаргадаг байна. Яг л та бид ажлаа тараад галынхаа өрөөнд бөх, хөлбөмбөг ярьж суудаг шиг, тэд покер тоглон, шар айраг уунгаа ярилцдаг аж.

Дэлхийг ноёрхолоо тогтоохыг эрмэлздэг хэмээн ярьдаг энэ Гурван талт Коммиссыг 1973 онд АНУ-ын санхүүч Дэвид Рокфеллер байгуулжээ. АНУ, Япон, Европын орнуудыг ойртуулах зорилоготой энэ байгууллагад Хойл Америк ба Баруун Европ, Азийн нөлөө бүхий 200 гишүүн элсчээ. Тэдний гуравны нэг нь япон, гуравны нэг нь америк, үлдсэн нь европ хүмүүс байдаг байна.

Өнөөдөр тус байгууллага 376 гишүүнтэй болж өргөжсөн, төв оффис нь Вашингтон, Парис, Токиод байралдаг. АНУ-ын ерөнөхийлөгч асан Жимми Картер 1976 онд өөрийн багт Гурван талт Коммиссын 26 гишүүнийг авсны дараа тэдний талаар дэлхий даяар ярих болжээ.

Харин Бильдербергийн бүлэг маш нууц гэдгээрээ алдаршсан бүлэг. Тус бүлэг 130 орчим гишүүнтэй гэдэг. Анхны хуралдаан нь 1954 онд Голландын Остербеке хотын Бильдербер зочид буудалд болжээ. Дэлхийг захирахыг эрмэлздэг хэмээн олны харддаг тус байгууллагын гуравны нэг нь америкууд, үлдсэн нь европчууд, азичууд юм байна. Тэд бүгд дэлхийн улстөр, бизнес, банк, мэдээллийн салбарт гол үүрэг гүйцэтгэгч хүмүүс. Төв оффис нь Нью-Иорк хотын Карнегийн сангийн байшинд байралдаг гэдэг. Бильдербергийн бүлэгийнхэн хэвлэл мэдээллээс зай барьж, олны анхаарлаас зугтаадаг. Мэдээллийн ийм вакум мэдээж олон цуу яриа, домогийг үүсгэх нь арг
агүй юм.

Гэхдээ нөгөө талаас нь авч үзэх юм бол сайн үйлсээ хүмүүс хэзээ ч нууцлахгүй шүү дээ. Мэдээж дэлхийг ноёрхохоос хэн татгалзахав.

Масоны бүлэглэл аль 18-р зууны үед Ингольштадын Их сургуулийн профессор Адам Вейсгапут санаачилжээ. Тус нууц бүлэглэлийн анхны зорилго нь хүн төрөлхтөнийг улам сайжруулах, төгөлдөршүүлэх байсан нь сүм хийдтэй зөрчилдөж эхэлсэн гэдэг. Одоо ч оршсоор буй энэ байгууллага нь нефтийн үнийн өсөлт, алан хядагчдын халдлага, эдийн засгийн хямрал гээд дэлхийн нийтийн шинжтэй олон асуудлыг авч хэлэлцдэг аж. Сүлийн 300 жилийн турш хүн төрөлхтөнийг айлгаж байгаа хамгийн хүчирхэг, учир битүүлэг Масоны бүлэглэл хэдэн гишүүнтэйг хэн ч мэдэхгүй. Гэхдээ Барак Обамагаас өгсүүлээд Жим Керийг энэ бүлэглэлд хамааруулах нь бий. АНУ-ын доллар дээр байдаг нүдтэй приамид тэдний билэгдэл гэнэ.Тэр бүү хэл АНУ-ын Олон улсын харилцаны зөвлөл Бильдербергийн бүлэг ч тэдний гар хөл болдог гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.