Ц.Даваасүрэн: 100 тэрбумын бонд гаргахаар болсон
Төсвийн байнгын хороо өчигдөр хаалттай хуралдсантай холбогдуулж, тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Тус хаалттай хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Хоёр асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь "Зоос" банкийг өөрчлөн зохион байгуулж, төрийн банк байгуулсантай холбогдуулж гарч бопзошгүй эрсдлээс хамгаалах зорилгоор бонд гаргаж байна. Иргэдийн хадгаламжинд төр батлан даалт гаргасан учраас энэ зориулалтаар 100 тэрбум төгрөгийн бонд гаргана. Хоёрдугаар асуудал нь үйлдвэрлэлийн парк байгуулахтай хопбогдуулж, хуулиудад өөрчлөлт орж байгаа. Үүнтэй холбогдуулан холбогдох хуулиудыг авч хэлэлцлээ. Банкны нууцлалын зэрэглэлтэй холбоотой асуудал байсан учир хаалттай хуралдсан.
-Бондын хэлэлцэх эсэхийг нээлттэй хуралдаанаар шийдвэрлэсэн байгаа. Банкны хэлэлцүүлгийг яагаад хаалттай хийсэн юм?
- Гарч болох эрсдлийн асуудлыг бид тодруулах шаардлага гарч байгаа, шийдвэр гаргахын тулд. Тиймээс энэ мэдээллийн зарим нь нууцлалын шинж чанартай байгаа учраас ийнхүү хаалттай хуралдсан.
-Шийдвэр яаж гарсан бэ?
-Бондоо гаргана. Банкны бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа, шинэ банк байгуулж бай-гаа асуудал нь эрх зүйн хувьд яаж явсан юм, мөн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд заавал төлбөр авч байх ёстой шүү дээ. Зах зээлийн зарчим маань тийм шүү дээ. Гэх мэтийн зохицуулалт хийх шаардлага байж магадгүй.
-"Анод" банкин дээр дахиад 170 тэрбумын бонд гаргах тухай асуудлыг ярьж байсан. Энэ юу болсон бэ?
-Тийм асуудал одоогоор орж ирээгүй байна.
-Томоохон зээлдэгч нарыг яах гэж байгаа вэ? түүнчлэн хариуцлагын асуудал энэ тэрийг ярих ёстой гэж гишүүд санал гаргаж байна.
-Эдгээр асуудлыг дараа нь жичдээ байнгын хороогоор хэлэлцээд явъя, харин бонд гаргах асуудал нь хариуцлагыг тооцох, түүнээс мултрах үндэслэл болохгүй учир тус тусад нь яриад явсан нь дээр гэж ярилцлаа.
-Бондын хугацаа болон хүү нь ямархуу байх вэ?
- УИХ бондын хугацаа болон хэмжээний талаар шийдэж өгнө. Өөрөөр хэлбэл 100 тэрбумын энэ бонд нь урт хугацаатай байна. Хүү нь зах зээл дээр арилжаагаар зохицуулагдах ёстой.
-Хадгаламж харилцах дансны үлдэгдлийг төр даасан байгаа. Гэхдээ энэ хуулийг хүчингүй болгох ч гэдэг юм уу, тодорхой хугацаа зааж өгье гэж ярьж байсан. Энэ юу болсон бэ?
-Энэ асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүд бий. Энэ хуулийг гаргахдаа хэтэрхий яарсан байж болзошгүй. Нөгөө талаасаа банкуудын хүлээх хариуцлагыг зааж өгөөгүй. Энэ чиглэлийг сайжруулах, тусгах асуудал байж магадгүй. Үнэгүй даатгал гэж байж болохгүй шүү; дээ. Төр даатгасныхаа төлөө жишээлбэл болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд заавал төлбөр авч байх ёстой шүү дээ. Зах зээлийн зарчим маань тийм шүү дээ. Гэх мэтийн зохицуулалт хийх шаардлага байж магадгүй.
-"Анод" банкин дээр дахиад 170 тэрбумын бонд гаргах тухай асуудлыг ярьж байсан. Энэ юу болсон бэ?
-Тийм асуудал одоогоор орж ирээгүй байна.
-Томоохон зээлдэгч нарыг яах гэж байгаа вэ?
-Монголбанкнаас томилсон бүрэн эрхт төлөөлөгч болон эрх хүлээн авагч нар хуулийн дагуу л шийдэх ёстой. Шүүхэд өгөхийг нь шүүхэд өгөх ёстой гэх мэтчилэн.