Г.Баярсайхан: Сонгуулийн тогтолцоог өөрчлөх оролдлого Ерөнхийлөгчийн хоригоор илэрч байна
-2010 оны төсвийн төслийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент дахь намын бүлгүүд дэмжсэнгүй. Харин таны хувьд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Тиймээс тойрогтоо хуваарилсан нэг тэрбум төгрөгөөс татгалзах уу?
-Шаардлагатай бол татгалзана. Миний хувьд Ерөнхийлөг-чийн хоригийг дэмжиж байгаа. УИХ-ын үндсэн ажил нь хууль тогтоох. Харин хөрөнгө оруулалтыг Засгийн газар хийх ёстой. Би нийслэлээс сонгогдсон гишүүн. Улаанбаатар хотын удирдлагууд хөрөнгө оруулалтын ажлыг хийх ёстой. Тэд хангалттай ажиллаж чадахгүй байгаагаас хотоос сонгогдсон гишүүд өөрсдийн багцад байгаа тэрбум төгрөгөө хөрөнгө оруулалтад зориулж байна. Ийм буруу тогтолцоогоор цааш яваад байж болохгүй. Энэ бол орон нутгийн удирдлагууд хангалттай ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Яагаад гишүүдийн мөнгө гэдэг нэр томъёо гарч ирэв гэхээр энэ нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Сонгуулийн тогтолцоо өнөөгийн нөхцөл байдалтай тэр бүр нийцэж өгөхгүй байгаа. Тиймээс нэг талаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэсэн агуулга Ерөнхийлөгчийн тавьсан энэ хоригоор илэрч байна.
-Гишүүдийн мөнгөний хэмжээ жилээс жилд өсч байгаа. Жилийн өмнө 500 сая төгрөгийг гишүүдэд хуваарилсан. Тэр үед та байр сууриа илэрхийлж байсан уу?
-Энэ бол угаасаа л буруу тогтолцоо. Өмнө нь сонгуулийн жижиг можаритар тогтолцоотой байхад гишүүд хэт жижгэрсэн жалга довын үзлээр хандаж хөрөнгө оруулалтыг тойрог руугаа татдаг бай-сан. Одоо томсгосон можаритар тогтолцоонд шилжээд улам их мөнгө зарцуулах боллоо. Цаашид гишүүдийн мөнгөний хэмжээ улам л өсөх хандлагатай. Тиймээс энэ мөнгөний хуваарилалтаа больё. УИХ хэт жижиг, төсөв мөнгө, аж ахуйн асуудалд оролцож байгааг өөрчилье. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Ийм л бодлоор би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа.