Ерөнхийлөгч Төсвийн тухай хуульд хориг тавьлаа
2009.12.14

Ерөнхийлөгч Төсвийн тухай хуульд хориг тавьлаа

Ерөнхийлөгч Засгийн газар өргөн барьж, УИХ-аар батлаад удаагүй байгаа 2010 оны Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд хориг тавилаа.

Тэрээр ирэх оны төсвийн тухай хуульд гишүүдийн тойрогт зориулан 76 тэрбум төгрөгийг далд хэлбэрээр оруулсан хэмээн үзжээ.  “2010 оны төсвийг батлахдаа гишүүний сонгогдсон тойрог тус бүрт нэг тэрбум төгрөг зарцуулахаар тохиролцож, төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад суулгасан нь чуулганы явц, Байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаална” гэсэн Үндсэн хуулийн 23.1 дэх хэсэг, Төсвийн ерөнхийлөн захирагч нь эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээг тодорхойлох тухай Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 30.1.8 дахь заалт, Зураг төсөлгүй барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахыг хориглосон Барилгын тухай хуулийн 15.2 дахь заалтыг зөрчиж Үндсэн хуулийн зарчимд харшилсан гэж үзжээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав мэдээлэл хийх юм.

Харин УИХ дах АН, МАХН-ын бүлгүүд одоогоор энэ асуудлаар хуралдаж байна.

Маргаашнаас УИХ-ын холбогдох байнгын хороод асуудлыг авч үзэж хэлэлцэх бөгөөд пүрэв, баасан гаригуудад болох УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хоригийг авч хэлэлцэх аж. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүдийн 1/3 нь буюу 26 гишүүн дэмжсэн тохиолдолд хоригийг хүлээн авах боломжтой юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.