Ерөнхийлөгч багаа бүрдүүлж байна
2009.06.19

Ерөнхийлөгч багаа бүрдүүлж байна

Монгол улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны шийдвэрээ гаргаж Д.Дорлигжавыг Тамгын газрын даргаараа томилжээ. Мөн Ц.Сүхбаатарыг гадаад бодлогын, Г.Ганзоригийг хуулийн бодлого, Ц.Оюунгэрэл нийгмийн бодлогын зөвлөхөөр тус, тус томиллоо
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаарх мэдээ мэдээллийг цаг тухайд нь нийтэлж байдаг www.president.mn сайт шинэчлэгдэж эхэлж байна. Сайтын хамгийн эхний мэдээлэл нь шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр ард түмэндээ хандаж хэлсэн үг, мөн түүний товч танилцуулга байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.