Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангаргаа өргөлөө
Монгол улсын ерөнхийлгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө.
Ёслол товолсон цагтаа эхэллээ. Тангараг өргөх ёслолын эхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2009 оны 6-р сарын 18-ны өдрийн нэгдэн чуулган эхэлж байгааг мэдэгдээд, өнөөдрийн чуулганаар Монгол улсын ерөнхийлгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тангаргаа өргөнө гээд нэгдсэн хуралдааныг эхлүүллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуулийн эх хувь дээр баруун гараа тавиад “МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ард түмний эрх чөлөө, үндсэн хуулийн эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэсэн тангаргийг үгийг цээжээр дуудан хэлээд, тангарагт гарын үсгээ зурлаа.
Тангараг өргөсний дараа Төрийн далбааны дэргэд очиж, малгайгаа авч, зүүн гартаа барин, тусгайлан дэвссэн цагаан эсгий дээр баруун өвдгөө нугалан сөгдөж, Төрийн далбаанаас адис авч, төрийн далбаандаа мэхийн ёслолоо.
Халаагаа өгч буй Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн тамгыг нанжвандан хадаг дээр залж, шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барилаа. Тамга гардах ажиллагаа дуусаж, монгол улсын төрийн дуулал эгшиглэлээ.
Үүний дараагаар Монгол улсын ерөнхийдөгч Ц.Элбэгдорж УИХ, ард түмэндээ хандан 25 минут үг хэллээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өндөрлөлөө.