Хиллари Клинтон Ц.Элбэгдоржид мэндчилгээ ирүүлжээ
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэн мэндчилгээ ирүүлжээ. Уг мэндчилгээнд “Ноён Ерөнхийлөгчөө, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орж байгаад Танд халуун баяр хүргэе. Төрийн эрхийг дахин тайван замаар шилжүүлж байгаад Танд болон Монголын ард түмэнд баяр хүргэж байна. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хоёр нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурласан нэн сайн харилцаатай билээ. Ирэх жилүүдэд АНУ – Монгол Улсын харилцааг гүнзгийрүүлэх, олон улсын олон асуудлаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Тантай ойр дотно хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна. Сорилт, боломж ихтэй цаг үед Та Ерөнхийлөгчийн хувьд улс орноо тэргүүлэх хүндтэй үүргийг хүлээж байна. Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орж буй энэ үед Танд бүхий л амжилтыг хүсэн ерөөж байна” гэжээ.