Дэлхийн улстөрчдийн эрээвэр хураавар сонин
-1938 онд "Тайм" сэтгүүл Гитлерийг "Оны хүн"-эр өргөмжилжээ. Ингэхэд Гитлерийг цагаан хоолтон байсныг хүмүүс бараг мэддэггүй.
-10-р зууны үед амьдарч байсан Персийн Агуу визирь Абдул Кассим Исмаил өөрийн номын сангаасаа огт салдаггүй байжээ. Тэр хаа нэг тийшээ явахдаа 117 мянган номтой номын сангаа заавал авч явдаг байсан. Тэгэхдээ эдгээр номыг ачсан 400 тэмээ ч цагаан толгойн үсгийн дарааллаар аян замд явдаг байв. Номын талаар бүр ярилтгүй.
-Наполеонд хүний гавлаар хийсэн аяга байсан. Тэр аягыг Италийн алдарт төлөгч, зөнч Калиострогийн гавлаар хийжээ.
-Мадагаскар улсын хатан хаан Ранавалона албат зарц нараа хэрэв зүүдэнд нь зөвшөөрөлгүй орж ирвэл цаазалдаг зуршилтай байв.
-Ромын император Юлий Цезарь халзарч байгаа толгойгоо нуух гэж анх лаврын навчин титмийг зүүж эхэлсэн аж.
-Их Британийн хамгийн намхан хаан бол Чарльз I. Тэр 4 фут 9 дюйм буюу 140 см өндөр байсан. Түүний толгойг цавчсаны дараа мэдээж бүр намхан болсон нь ойлгомжтой.
-Ромын император Коммод эзэнт гүрнийхээ одой болон эрэмдэг, тахир дутуу хүмүүсийг бүгдийг цуглуулан, Колизейд хооронд нь тулалдуулдаг байсан.
-Их Британийн хатан хаан I Елизавета (1533-1603) ойролцоогоор 3 000 хувцастай байжээ.
-1357 онд нас барсан хүнийг Португалийн хатан хаанаар өргөмжилжээ. Тэр бол I Педро хааны хоёр дахь эхнэр Инес де Кастро гүнж байсан юм. Педро хааны эцэг, Бардам хочит Альфонсо хөөрхий гүнжийг харц гаралтай гэж үзэн яддаг байлаа. Тэрээр 1355 онд Инес гүнжийг хүүхдүүдийн нь хамт алах тушаалыг нууцаар өгч, гүйцэтгүүлжээ. Харин Педро хаан болмогцоо хайрт гэргийнхээ шарилыг бунхнаас гаргаж ирэн, сурвалжит язгууртнуудаар Португалийн хатан хаан хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн байна.
-Их Британийн хатан хаан Виктория (1819-1901) тус улсыг 64 жил захирчээ. Тэрээр герман үндэсний хүн учраас англи хэлээр аялгатай ярьдаг байв.
-Францын хаан IV Генрих өөрийн хүүгээ их зоддог байсан гэдэг. Хожим нь тэр хүү XIII Людовик хаан болсон юм.
-Данийн хаан IV Фредерик хоёр эхнэртэй байсан. Тэгэхдээ хаан өөрийн хатан Луизаг амьд байхад нь хоёр удаа гэрлэжээ. Түүний эхний нууц амраг нь төрөх үедээ нас барсан бол нөгөөдөх нь хатан хааныг нас барснаас 19 өдрийн дараа хатан хааны титэм гарджээ. Энэ хоёр амрагийн нь хүүхдүүд нэг бол төрөх үедээ эсвэл бага насандаа нас барж байлаа. Хаан энэ бүхнийг “Миний хийсэн нүглийн төлөөс” хэмээн ихэд гэмшдэг байсан аж. Хожим нь тэр их шүтлэгтэй нэгэн болжээ.
-Оросын хатан хаан I Елизавета 1762 онд нас барахад түүний хувцасны шүүгээнээс 15 000 даашинз гарч иржээ. Энэ хатан хааны үед Оросод эр хүний сахалд татвар ногдуулдаг байсан юм.
-Оросын I Петр хаан ч сахалтай хүнийг үздэггүй байжээ. Тэр бол тухайн үеийнхээ хамгийн өндөр хүмүүсийн нэг байлаа. Түүний өндөр 213 см байсан.
-Хатан хаан Викториягийн хуриман дээр 3 метр диаметртэй, 500 килограмм бяслаг бэлэглэжээ.
-Английн хаан VIII Генрих 6 эхнэрийнхээ 2-ыг цаазалжээ.
-Их Британийн Ерөнхий сайд, лорд Пальмерстон 1865 онд бильярдын ширээн дээр зарц бүсгүйтэйгээ секс хийж байгаад нас барсан.
-Испанийн хаан Альфонсогийн үед ордонд төрийн сүлд дуулалч хэмээх шинэ албан тушаал бий болжээ. Хаан хөгжмийн сонсголгүй учраас төрийн дууллаа бусад хөгжмөөс ялгаж мэддэггүй байлаа. Иймээс Үндэсний сүлд дуулал эгшиглэж эхэлмэгц төрийн сүлд дуулалч хаанд сануулах үүрэгтэй байсан аж.
-Уинстон Черчилль эмэгтэйчүүдийн жорлонд төржээ. Түүний эх Бленгейм цайзад бүжигт наадмын үеэр гэнэт өвдөөд төрчихсөн гэдэг. Сэр Уинстон Черчилль өдөрт 15 сигар татдаг байсан.
-Францын хаан XIV Людовик 413 ортой байжээ. Түүнийг Наран хаан гэж хочилдог байсан аж.
-Израилийн хаан Соломон 700 эхнэртэй, хэдэн мянган татвар эмтэй байжээ.
-Наполеон 26 настайдаа Италийг эзлэн авчээ. Наполеон “айлурофобия” хэмээх өвчтэй байсан гэдэг. Энгийн үгээр тайлбарлавал агуу байлдан дагуулагч муурнаас айдаг байсан юм.
-“Хаан үхлээ, хаан мандтугай” гэдэг үгийг алдарт Екатерина Медичи өөрийн хүү IX Карл хааныг нас барсны дараа анх хэлжээ.
-Шведийн хаан VII Чарльз 1167 онд алагджээ. Тэр бол улсынхаа Чарльз нэртэй анхны хаан байсан. Учир нь I, II, III, IV, V ба VI Чарльз хаан гэж хэзээ ч байгаагүй. Харин 2 зууны дараа Шведэд VIII Чарльз (1448-1457) гарч ирсэн юм.
-Ираны Багдадын их сургууль Саддам Хуссейны том хүү Удайд улстөрийн шинжлэх ухааны докторын зэрэг олгожээ. Гэтэл мань эр бүр дунд боловсрол ч эзэмшээгүй аж. Түүний эрдмийн зэрэг горилсон бүтээл нь “АНУ-ын хүчин чадал 2016 онд бууран доройтно” гэсэн нэртэй байжээ.
-Египетийн хатан хаан Клеопатрагийн хобби нь шинэ хор үйлдвэрлэх. Тэрээр хэр сайн хор болсон эсэхийг шалгахын тулд боолууддаа өгдөг байсан аж. Клеопатра египет хүн байгаагүй. Түүний судсаар македон, иран, грек цус гүйдэг байж.
-Ленинийг үхэх үед түүний тархины дөрөвний нэг нь үлдсэн байжээ.
-Наполеон Францад төрөөгүй, харин Газрын дундад тэнгисийн Корсик арал дээр мэндэлсэн аж. Түүний эцэг эх итали хүмүүс байсан бөгөөд 8 хүүхэдтэй байв. Ингэхэд Наполеон Итали улсын төрийн далбааг санаачилсан аж.
-Галт тэргэнд дайруулж үхсэн анхны хүн бол Их Британийн парламентын гишүүн Уильям Хаскинсон байсан юм.
-Ганнибал манай эриний өмнөх 183 онд хор уун амиа хорложээ. Тэрээр ромчууд өөрийг нь алахаар ирж байгаа сургаар ийм үйлдэл хийсэн гэдэг.
Итгэх эсэхээ өөрөө мэд
-Хүннүгийн Аттила хаан 453 онд хуримын шөнөө нас баржээ.
-Домогт Доголон Төмөр хаан (1336-1405) алсан хүмүүсийнхээ хохимой толгойгоор поло тоглодог байв. Тэрээр хүмүүсийн толгойгоор 9 м өндөр овоо босгосон гэдэг.