С.Чинзориг: Төрийн бүтэц тогтвортой байвал төр хүчтэй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн xaмт боловсруулж, өргөн мэдүүлсэн байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Засгийн газар тогтвортой болвол түүнийг дагаж төрийн алба, төрийн бодлого тогтвортой ажиллах, төр өөрөө хүчтэй байх үндэс болдог. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрын бүтэц, бүрэлдхүүнийг бий болгохыг ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болгож өгсөн. Тийм ч учраас бүтцийг нь дэмжих хэрэгтэй.
Холбоотой мэдээ
2024.06.19
2024.05.21
2024.05.01
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан