УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Соёлын яам, биеийн тамир, спортын улсын хороо шинээр байгуулагдсан. Эдгээр нь орон нутагт ямар бүтэцтэй байх юм бэ? Одоо орон нутагт БСУ-ын газар гэж байгаа. Энэд соёлын нэг мэргэжилтэн байсан. Энэд шинэ бүтэц байгуулагдах уу? Биеийн тамир, спортын улсын хороо том хороотой боллоо. Боловсролын яамд байсан зэрэг црл олгодог, бүхий л арга хэмжээ зохион байгуулдаг хороо болсон. Ц.Шаравжамц: Энэ жилээс биеийн тамир, спортын улсын хороо нт ерөнхий сайдын дэргэдэх засгийн газрын тохируулагч агентлаг болж байна. Бүтцийн хувьд босоо чиглэлийг барьж байгаа. Нийт 21 аймаг болон нийслэлдБиеийн тамир, спортын хороо гэдэг нэрээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөгдөж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: “Салбар салбартаа мэргэшсэн хүмүүс сайд болж байгаад олзуурхаж байна. Хамтран ажиллах болно. МАН-ын мөрийн хөтөлбөрт Эрчим хүчний салбарт хийгдэх ажлууд их тусгагдсан. 21 дүгээр зуунд БЗД-т тоггүй, худаггүй олон өрх амьдарч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Эрчим хүчний хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна. 360 орчим мянган хүн амтай БЗД-т Амгалан дулааны станцыг өргөтгөх чиглэлд хэрхэн ажиллах вэ? Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барихтай зэрэгцээд дулаан үйлдвэрлэх боломжийг бий блгх хэрэгтэй. Үүний тулд олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. сайд нартаа амжилт хүсье.”
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан: “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд амжилт хүсье. Энэ Засгийн газар ажил нь уялдаа холбоотой байгаасай гэж ерөөе. Төрийн албанд шат шатанд ажиллаж байсан хүмүүс цөөнгүй байгаа тул үр дүнтэй ажиллаж чадна гэж итгэж байна. Л.Оюун-Эрдэнэ сайд орон нутгийн асуудлаа анхаарч ажиллаарай. Ялангуяа аймаг дүүргүүдэд ялсан засаг дарга нар нөгөө намын засаг дарга нартаа улс төржиж, дарамт үзүүлэхгүй хамтран ажиллах тал дээр та хэлж захиарай. Засгийн газрын түвшинд хяналт тавьдаг ч ажил дунд шатандаа унадаг. Агентлагийн дарга нар бие бие дээрээ очиж асуудлыг хурдтай явуулаарай. ХАА салбарт монголын нүүдоийн их соёл бэлчээрийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Бэлёчээрийг улс төржүүлэлгүй усжуулах чиглэлд ажиллаарай. Намрын их ажил ундарна. Улаанбуудай, сүүний урамшуулал чиглэлд татаасын асуудлаа анхаараарай. Малчдын гол орлого болох махны экспорт, түүхий эд, ноолуурыг анхаараарай. Эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх үзлэгийг сайжруулаарай.”
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Т.Аубакир: “ХХААХҮ-ийн сайдад хэлэх ахэдэн санал байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт Атрын 4 дүгээр аян хэрэгжүүлнэ. Зорилго нь Монгол Улс дотоодоо баталгаатай улаанбуудайгаар хангаж, цаашлаад экспортод гаргах ёстой. 800-1 сая тонн улаанбуудай авахад усалгааны асуудал л чухал болоод байна. Хөрсөн доорхи болон хөрс дээрх усыг талбай руу ойртуулах олон туршлага бий. Бид дотооддоо хүнсээ 100% хангах л хамгийн чухал. Үүнд гадаадын нэг улс биш та л санаа тавих ёстой. Өрөөнөөсөө бус газар дээрээ л очиж байж таны ажил явна. САйд болоод бурхны чихнээс барьсан мэт аашилж болохгүй. Тйимээс аж ахуй чанартай ажлаа биеэр шалгаарай. Улаанбуудай 100% хангах ч төмс илүүдэлтэй гарна. Тиймээс илүүг экспортлох тал дээр анхаараарай. Салбарт мэргэжлийн боловсон хүчин их байгаа. БСШУС-ын сайдад хэлэхэд кабинетын бус байгаль орчинд явж танилцах, эх оронч үзлийг төлөвлшүүлэх чиглэлд анхаармаар байна. Я.Содбаатар сайдад хэлэхэд Казахстанд байгаа оюутнууд, иргэд их хүнд байна. Амь авраач гэж гуйж байна. Казахстан бол өвчний хяналтаа алдчихсан. Энэ чиглэлд механик ажлууд их байгаа л байх. Энэ чиглэлд анхаарч өгнө үү?”
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.06\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, түүнд оруулах өөрчлөлтийг тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ. 2012 онд ССАЖЯ гэж байгуулагдаж байсан. Монголын гурван бренд байдаг. Аялал жуучлал, соёл, спорт гэсэн. Соёлын яам эмхлэн босгож байгаа нь маш зөв зүйтэй. Барилга хот байгуулалт, зам тээврийн яам хоёрыг нийлүүлбэл зүгээр байдаг. Хөгжлийн бодлогыг хэрэг эрхлэх газар өгсөн нь зөв болсон. Засгийн газар гэхээр ардчилсан байгууллага биш харин ганцхан ерөнхий сайдын дор байгуулагдах ёстой.