УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Оруулж ирсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Хөдөө аж ахуй гэдэг хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдийн үндэс байдаг. Тийм учраас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэж нэрлэх биш Хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн яам гэж нэрлэвэл ямар вэ гэдэг санал гаргасан” гэлээ. Гишүүд асуулт асуусны дараагаар зарчмын зөрүүтэй саналууд санал хурааж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Оруулж ирсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор санал хураалт явагдаж байна. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “ЖДҮ-ийн агентлагийн асуудлаар би байнгын хороон дээр ч байр сууриа илэрхийлсэн. 2008-2012 онд ЖДҮ-ийн агентлагтай байсан. Ажлын байрны асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ? ЖДҮ-ийн агентлаг гэдгээр шийдэх гэж байна уу эсвэл өөр хэлбэрээр шийдвэрлэх үү? гэдгийг тодрууллаа.