Я.Содбаатар: Гадаадаас иргэдээ татан авах явцыг ил тод болгоно
2020.07.18

Я.Содбаатар: Гадаадаас иргэдээ татан авах явцыг ил тод болгоно

Гадаадаас иргэд татан авах ажлыг ил тод болгох менежментийн өөрчлөлт хийх болсноо Шадар сайд Я.Содбаатар өчигдөр мэдэгдэв.

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13 мянган гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна.  Иймд татан авах үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах юм. Иргэн татан авалтад хамрагдах өөрийн дарааллыг харах боломж бүрдүүлхийг УОК-оос шаардах юм байна.

Иргэд УОК-ын Шуурхай штабын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боложмтой юм.