2020.06.16
Хөдөлмөрийн тухай хуулиас цалин хасах сахилгын шийтгэлийг хассан
1999 оноос хойш хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилэхээр Монгол улсын Засгийн газар 2018 онд "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэгдэж байгаа билээ.
Өнөөгийн мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилсэн өөрчлөх зайлшгүй олон шаардлага үүссэд байгаа юм.
үүнд,
- ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн зохистой тэнцвэрт байдлыг бий болгох;
- Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах;
- Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох;
- Төрөөс хөдөлмөрийн харилцаанд тавих хяналтыг Олон улсын хэм хэмжээтэй уялдуулан өөрчлөх шаардлага үүссэн
Хуулийн төслөөр хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх үе шатыг хөнгөвчлөн, шуурхай болгохоор тусгажээ.
Түүнчлэн, хуулийн төсөлд тусгасан үндсэн зохицуулалтын хувьд, хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй, онцгой нөхцөлтэй хэмээн ангиласан.