2020.08.10
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 0.09 хувь буурчээ
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны долоодугаар сард ажилгүй 5.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны долоодугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 433 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 7 дугаар сард 5.2 мянган хүн шинээр бүртгүүлсний 2.7 (53.0 хувь) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 0.1 (4.3 хувь) мянган хүнээр буурчээ.
undefined