2020.09.07
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт дээр хамтарч ажиллана
ГХЯ, МҮХАҮТ гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана. Энэ талаар өнгөрсөн сард Гадаад харилцааны сайд Т.Энхтайван Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлагатай уулзах үеэр хөндсөн юм.
Бизнесийн төлөөллийн байгууллагын хувьд МҮХАҮТ экспортлогчид болон гадаад худалдаа эрхлэгчдийг төлөөлөн манай улс Дубай хотноо энэ онд болох "ЭКСПО-2020" олон улсын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл хангаж, төсвийг шийдүүлээд байсан ч дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн цар тахлын халдвараас болж хойшлогдсон.
Хэдий тийм ч гэсэн олон улсын тус үзэсгэлэнд манай улсын оролцох санхүүжилтийг ирэх оны төсөвт хэвээр үлдээж, Монгол Улсын гадаад сурталчилгаа, худалдаа бизнест чухал ач холбогдолтой олон улсын үзэсгэлэн худалдаанд өндөр ач холбогдол өгөхийг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага Гадаад харилцааны сайдаас хүссэн юм.