- Монгол Улсад чөлөөт бүс гэдэг ойлголт бий болоод 25 жил болж байна. Энэ хугацаанд тухайн сонгосон чөлөөт бүс байгуулах газруудад бүтээн байгуулалтын ажлууд л хийгдэж иржээ. Гэхдээ бүрэн гүйцэд биш дутуу дэд бүтэц бий болгох гэсээр 25 жил болсон. Одоо ч дэд бүтцээ байгуулсаар л байна. Заавал дэд бүтэц, бүтээн байгуулалт нь хийгдэж байж чөлөөт бүс ажиллах юм уу? Гэхдээ хөрөнгө оруулагчдын шаарддаг зүйл бол дэд бүтэц, бүтээн байгуулалт. Үүнийгээ бүрэн бий болгосны дараа бид үйлдвэрээ байгуулна, тэнд очиж ажлаа явуулна гэдэг. Тэнд гааль, нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг. Гэхдээ зөвхөн татваргүй гэдэг ойлголт биш хөнгөвчлөх ойлголт ч байх ёстой. Жишээ нь гаалийн бүрдүүлэлт түргэн шуурхай, тээвэрлэлт нь хурдан, хилээр нэвтрэх бичиг баримт, хяналт шалгалт зэргийг хөнгөвчлөх ёстой юм. Энд импорт, экспорт аль аль нь хамаардаг ч манайд байгаа чөлөөт бүсүүдийн хувьд экспорт бараг байхгүй. Импорт голдуу хийгддэг, цөөхөн хэдэн дэлгүүрүүд л ажиллаж байна. Гэтэл бусад улсуудад чөлөөт бүс гэдэг бол нэг хотын хэмжээний статустай, худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ бүгд цогцоороо байдаг. Энэ нь тухайн улсын эдийн засагт өндөр үр ашигтай учраас чөлөөт бүсийг хөгжүүлж, ажиллуулж байна. Одоо хил дамнасан чөлөөт бүсүүд ихээр хөгжиж байна. 2 улсын хилийг дамнасан дундах чөлөөт бүс гэсэн үг.
Чөлөөт бүс нь Монгол Улсын худалдаа эдийн засагтай холбоотойгоос гадна Үндэсний аюулгүй байдалтай холбогддог. Тиймээс эдийн засгийн хувьд өндөр өгөөжийг харж болох ч улсын хил дээр байрладаг гэдэг утгаараа үндэсний аюулгүй байдлын асуудал чухалд тооцогдоно.
Бид хот төлөвлөлт, аялал жуулчлал, худалдаа, дэд бүтцийг чөлөөт бүсдээ хөгжүүлж чадахгүй явсаар өнөөдрийг хүрч байна. Энэ бүхэн эцэстээ эрх зүйн орчин гүйцэд бүрдээгүйтэй холбоотой юм.
- Чөлөөт бүсийн тухай хуулиар чөлөөт бүс дэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан заалт байдаггүй. Уг хуульд тусгай дэглэмээр чөлөөт бүсийн үйл ажиллагааг зохицуулна гэсэн заалт л бий. Энэ зохицуулалт нь чөлөөт бүсийн үйл ажиллагааг бүрэн хэмжээнд зохицуулж чаддаггүй. Тэнд дэд бүтэц, эрчим хүч, ус хангамж, ариутгах татуурга, халаалт дулааны асуудал байна. Нэг үгээр чөлөөт бүсийн хэсэгт нэг хотын дайтай бүтээн байгуулалт хийгдэж байж бүрэн утгаараа үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Монгол Улс одоо байгаа 3 чөлөөт бүсдээ ийм хэмжээний бүтээн байгуулалт хийх хөрөнгө оруулалт шаардлагатай ч хөрөнгө оруулж чадахгүй л байна.
- Өнөөдрийг хүртэл чөлөөт бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалт бүрэн гүйцэт хийгдэхгүй байна. Хөрөнгө оруулагчид таатай нөхцөл байдлыг шаардаад байгаа юм бол цахим чөлөөт бүсийг байгуулах боломж байна. Ингэвэл чөлөөт бүс байгуулсан тухайн газар дээр хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид нь бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээгээ байрлуулаад дутагдаад байгаа эрх зүйн орчны зохицуулалтаа цахим хэлбэрээр зохион байгуулах боломжтой юм. Үүнийг хөгжүүлж чадвал чөлөөт бүсийн хөгжилд чөдөр тушаа болоод байгаа нь урагшилчих боломж байна.
- Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын шаардаад байгаа эрчим хүч, төвийн халаалтын нэгдсэн систем, усан хангамж зэргийг өнөөдөр хийх боломжгүй ч цахим чөлөөт бүсэд дэд бүтэц шаардаад байгаа үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой юм. Харин чөлөөт бүсийн газар нутагт байгаа бүтээгдэхүүнийг нь тээвэр ложистикийн хувьд /хүргэлт/ чөлөөт бүсээс удирдан зохион байгуулах бүрэн боломжтой гэсэн үг.
- Олон улсад төдийгүй манайд онлайн худалдаа, хүргэлт, үйлчилгээ тодорхой түвшинд хөгжөөд байна. Үүнийг цахим чөлөөт бүсийн нэгэн загвар гэж ойлгож болно. Хөрөнгө оруулагчид цахим чөлөөт бүсдээ бүртгүүлээд, бараа бүтээгдэхүүнээ байршуулаад, захиалга авч, хүргэлтийг нь хийх зарчимаар хийж болно. Энэ нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 4.9.2-т төр цахим хэлбэрээр зохион байгуулна гэж заасан байдаг. Үүнийгээ л хурдан хэрэгжүүлээд дэд бүтцээ бий болгох гээд хөрөнгө санхүү байхгүй хүлээгээд суухгүйгээр шийдэж болно.
- Цахим чөлөөт бүс гэдэг нь зөвхөн бараагаа байршуулаад худалдах тухай ойлголт биш юм. Чөлөөт бүсэд хийгдэх бүхий л үйл явцыг цахим хэлбэрт оруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүнээ байршуулж, худалдаа үйлчилгээ хийх гэж байгаа хөрөнгө оруулагчийн гадаад харилцаа, гэрээ эрх зүйн орчинг зохицуулж болно. Борлуулалт, маркетинг, менежментийг нь ч хийж болно. Тиймээс хөрсөн дээрээ чөлөөт бүсийн дэд бүтэц бий болж, таатай орчин бүрдэх хүртэл цахим чөлөөт бүсийг эхлүүлэх хэрэгтэй юм. Цахим хэлбэрт шилжихэд бүртгэлийн эхний үе шатны системийг “Хур” системийг ашиглаад хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
- Чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын алба, хөрөнгө оруулагч нартайгаа хамтраад хэрэгжүүлж болно. Хөрөнгө оруулагчдын зөвлөл гэж байгаа тэд нартай ч хамтарч хэрэгжүүлж болно. Хөрөнгө оруулагчид чөлөөт бүсүүдэд тодорхой хөрөнгө оруулалтаа хийгээд газар худалдаж аваад, агуулахаа байгуулчихсан. Тэд өнөөдөр хамтраад хэдэн зуун сая төгрөгөөр хийгдэх дэд бүтцийг хүлээж суухаар богино хугацаанд бага зардлаар цахим чөлөөт бүсийг бий болгоод бизнесээ явуулах боломжтой юм.
Харин тэр үйл явцыг нь цахим чөлөөт бүс цахим хэлбэрээр хэрэгжүүлнэ гэсэн үг.
- Энэ тийм ч төвөгтэй зүйл биш. Хамгийн чухал нь үйлдвэрлэж байгаа болон гаргах гэж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ шаардлага, стандарт хангаж байна уу гэдэг нь л чухал. Манай улсад олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалт байхгүй. Дэлхий дахин олон улсын стандартад нийцсэн, шаардлага хангасан бараа, үйлчилгээг л авна. Манайд энэ стандартыг хангах бараа, үйлчилгээ хэр байна вэ? Бид болж л өгвөл үйлдвэрлэж байгаа бүх бараагаа л гаргах хүсэлтэй байдаг ч тэгэж чадахгүй. Стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг л гаргах боломжтой. Мөн бид Тоёота шиг стандартыг үйлдвэрлэх гээд байдаг. Харин өөрийнхөө үйлдвэрлэснийг олон улсын стандарт болгох тухай боддоггүй. Тиймээс чөлөөт бүсийн бараа, үйлчилгээ, худалдаа бүхэн стандартынх байх ёстой. Үүнийгээ дагаад хүний хэрэгцээг хангах баглаа, сав, боодол яригдана. Цаашлаад хүргэлтийн үйлчилгээ, чанар ч яригдана.
- За баярлалаа.
Ц.Соёлмаа