2020.10.28
МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны хурал эхэллээ
Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн 2020.10.08-ны өдрийн хурлаас гаргасан товын дагуу МҮЭ-ийн холбооны байранд энэ сарын 23-нд хийлээ.
Нээлтэд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож үг хэлэхдээ: Өнгөрсөн 4 жилд МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хороо олон үр дүнтэй ажил хийсэн. Өнөөдрийн хурлыг ажил хэрэгч, мэдлэг мэдээлэл өгсөн хурал болоосой гэж хүсч байна. Нэг, хоёр хүнийг сонгох, сонгогдох асуудал чухал биш. Дүрмийн дагуу, МҮЭХЕЗ-ийн гишүүн байхуйц, хүчин төгөлдөр болох ёстой гээд хурлын төлөөлөгчдөд амжилт хүслээ.
Өнгөрсөн 4 жилд хийсэн ажлын тайланг МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хурлын төлөөлөгчдөөр орон нутаг, салбар нийслэлийн 40 гаруй идэвхтэн сонгуультан хүрэлцэн ирсэн байна. Хурлаар үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, зохион байгуулалтын асуудал, МҮЭ-ийн холбооны дүрэмд Эмэгтэйчүүдийн хорооноос санал боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Уг хурлаас гарсан шийдвэр, үр дүнгийн талаарх мэдээллийг дахин хүргэх болно.