2020.11.03
Ж.Сүхбаатар: Шүүгч нараас ичээд нэрээ тат, С.Батхүлэг ээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Иргэд луйварчнаас намайг хамгаалах байх гээд шүүх дээр очдог. Харин луйварчдыг нь хамгаалаад гаргачихлаа гэдэг асуудал дээр тэд цөхрөөд байгаа юм. Бид нар шударга ёсны тухай ярьдаг боловч эцсийн дүн дээр бүх юмны үнэн зөв нь шүүх дээр очиж тогтоогддог.
Хуулийн шаардлага хангахгүй юм үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Дээд шүүхийн шүүгч бол үндсэн хуульд заагдсан албан тушаал юм. Нэгэнт хуулийн шаардлага хангахгүй, ёс зүйн талаасаа хангахгүй байгаа учраас Э.Батхүлэг таныг нэрээ татахыг хүсч байна. Үүнд ялгаварлан гадуурхах асуудал байхгүй. Биеэ даасан байр суурьтай хүн бол биш байна.
Үүнийг хэлэлцүүлж болохгүй УИХ-ын босго өндөр байх ёстой. Хувь хүний хувьд биш нийгмийн ач холбогдолтой зүйл юм. Энэ нь дээд шүүхэд шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч, нийтийн эрх ашгийг хөндөж байна. Бидний хүүхдүүдийн ирээдүйн хувь заяаг хөндөж байгаа учраас нэрээ татахыг хүсч байна. Хувь хүнийх нь хувьд бол таныг хүндэтгэж байна.