Бүх төрлийн будааг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина
2020.11.14

Бүх төрлийн будааг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн /2020.11.14/ ээлжит бус хуралдаанаар бүх төрлийн будааг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Засгийн газар хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр төлөвлөж байна.

Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар боллоо.

Мөн хүнсний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаанбуудай импортлоход шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэлээ.

Нийтдээ 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн буудай импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.