2020.12.11

Л.Энх-Амгалан: Транзит тээвэр бол Монголын төмөр замыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх том боломж юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Төмөр замын энэ хууль төмөр замын шинэчлэл байгаасай гэж бодож байна. Халтар сайд бол ажил амьдралынхаа гарааг төмөр замаас эхэлсэн хүн. Энэ хуулийг үзэхээр зүгээр л нэг компанийн үйл ажиллагаа зохицуулах процессийн хууль маягтай харагдаж байна.  Төмөр замын салбарт өрсөлдөөн бий болгох, монополыг задлах, Улаанбаатар төмөр зам цаашдаа хаалттай байх уу, нээлттэй байх  юм уу гэдгийг мөн зах зээлийн зарчмаар ажиллах замыг нээх ёстой. 

Өнөөдөр Улаанбаатар төмөр замаас ичиж байна. Цагт 40-50 км хурдалдаг. Бусад улс орнууд цагт 300 орчим км хурдалдаг. Энэ зургаа дахин удаан байгаа. Энэ утгаараа манай төмөр зам хөгжлийн чөдөр болж байна. Нүүрсээ машинаар экспортолдог улс байна уу? Халтар сайд аа?

Түүний асуултанд ЗТХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Л.Халтар хариуллаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан саналаа хэлэв.