УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Тус хуулийн төсөлд “Хилийн бүсэд төмөр замын суурь бүс барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх” гэсэн байна. Үүн дээр алдаа байна. Хилийн бүс, хилийн зурвас хэмээн ангилдаг. Тэгэхээр хилийн бүс гээд таслал тавиад, зурвас хэмээн оруулбал зөв болно. Учир нь улсын хилийн шугамаас 15км-ээс илүүгүй газрыг “хилийн зурвас”, 100км-ээс дотогш газрыг "хилийн бүс" гэдэг. Та бүхэн “зурвас”-аа хаячихсан байна. Энэ нь тусгай дэглэм тогтоосон газар бөгөөд үүнд ямар нэг үйл ажиллагаа явуулахад зөвхөн Засгийн газар зөвшөөрөл өгдөг зохицуулалттай. Хуулийн төслийн 16, 17, 18-дугаар зүйл дээр төмөр замын тусгай бүс, зурвас газар, хамгаалалттай бүс гэсэн байна. Эл газрууд нь өмчилж эсвэл эзэмшиж болохгүй газар байдаг. Энэ заалтын аль нэг дээр нь энэ газруудыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон заалт байх ёстой. Төмөр замын тусгай бүс, төмөр замын зурвас газар, төмөр замын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх болон өмчлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг хуульд заавал суулгаж өгөх ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байна. Анхааралдаа авна уу? Түүний асуултад тус ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа: Улаанбаатар хотыг метротой болгоно гэж ярьсан энэ хэр бодитой вэ? Бас нэг үр ашиг муутай төсөл болж таарах уу? Дэлхийн бусад улс орнууд газар доорх метрогоор зөвхөн хүн тээвэрлэх төдийгүй, хотынхоо дэд бүтэц, шугам сүлжээ бүх юмаа тэр доор байрлуулаад авдаг байна. Улаанбаатарын хувьд баруунаас зүүн дамжсан нэг метроны шугамтай болвол нэлээн олон асуудлыг шийдэх болов уу. Төмөр замын бүтээн байгууллалтыг нэлээн эрчимтэй хийнэ гэж байгаа. Зүүн тал руу, зүүн гурван аймгаар дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хөтөлбөр батлагдсан явж байгаа. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд Бор-Өндөр рүү төмөр зам бүрдсэн байгаа. Бор-Өндөрийн төмөр замын ашиглалтыг сайжруулахтай холбоотой ямар нэгэн бодол санаа байна уу? Сахилга хариуцлагын салбар бол төмөр зам. Төмөр замд сахилга хариуцлага ямар түвшинд байна вэ? Жаахан сулраад ирвэл асуудал гардаг. Сэлэнгээс эхлээд Замын-Үүд хүртэл цар тахлын халдвар алдагдсан байна. Энэ бол бодитой болсон асуудал. Үүн дээр ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ? Түүний асуултад ЗТХ-ын сайд Л.Халтар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Төмөр замын тухай шинэчилсэн найруулга бол цаг үеэ олж орж ирж байгаа юм. Жил бүр төмөр замаар ачаа эргэлт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой төмөр замын тээврийн аюулгүй байдал, дэд бүтцийг байгуулах зэрэг ажлууд шаардлагатай байгаа юм. Одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд зөрчил хийдэл, давхардлыг арилгах эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа. Шанд бол таван замын уулзвар болж Улаанбаатар өртөөтэй тэнцэхүйц том өртөө болно. Зөвхөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Зүүн-Баян төмөр зам дээр 3000-5000 хүн ажилтай болно. Ийм учраас төмөр замын боловсон хүчин дээр хэр анхаарч байна вэ? Монгол Белорусын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Монгол Улсад ачааны вагон угсрах асуудал яригдсан юм. Энэ вагоны угсрах асуудал Улаанбаатар хоттой газрынхаа асуудлыг ярьж, Беларусын талаас нөүхау технологоос нутагшуулах ажил яригдаж байсан юм. Энэ ажил хэр явагдаж байна. Яагаад гэвэл зах зээл дээрээс вагон худалдаж авахад 150.000 ам.доллар байдаг. Өөрсдөө угсрах юм бол 45-50.000 ам.доллараар хийх боломж байгаа учраас энэ боломжийг Монгол Улс хэр зэрэг ашиглах гэж байна вэ? Түүний асуултад ЗТХ-ын сайд Л.Халтар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа: Богд хаант төмөр замын асуудал гээд хэдэн жилийн өмнө яригдаад байсан энэ ямар шатандаа явж байна вэ? Улаанбаатар хотын түгжрэл сүүлийн нэлээн хэдэн жил асуудал болж байна. Нийт хүн амын 50-аас илүү хувь нь амьдарч байгаа хот байгаад байдаг. Улаанбаатар хотын тэг дундуур нь маш өргөн зурвасаар төмөр зам, ачаа тээвэр, маш олон тээврийн хэрэгсэл явах болчихоод байна. Тэгээд төмөр замаа дагасан хэдхэн гарцууд руугаа машинууд оочерлож, зохиомол түгжрэл үүсгэж байна. Одоо өдөрт ачаа тээврийн машинууд явж байгаа гарцуудыг маш олон хаадаг юм байна. Тэр бүрт түгжрэл болдог. Үнэхээр Улаанбаатар хотын түгжрэлийг арилгая гэж байгаа бол Богд хаант төмөр замын асуудлыг явуулаад тооцоо судалгаа үндэслэлийг нь гаргаад явбал нэг асуудлаар нэлээн хэдэн хотын асуудлыг шийдчих юм шиг харагдаад байна. 21-р зуун гарчихаад байхад ийм маягтай тээвэрлэлтээ нийслэлийнхээ дундуур өргөн зурвасаар явуулаад баймааргүй байх юм. Энд тэсэрч дэлбэрэх аюултай янз бүрийн ачаа тээврийн машин тэрэг явдаг юм байна. Төмөр зам дээр аваар осол гарч, урт хугацаагаар хаасан тохиолдолд хүний амь нас эрсэдсэн асуудал гарсан. Үүнийгээ аюул осолгүй байлгах талаас нь арга хэмжээ авмаар байна. Арай жаахан хайрцагнаасаа гарч сэтгэж болохгүй байна уу? Нийслэлийн иргэдийн эрх ашгийн асуудал яригдаж байна. Түүний асуултад ЗТХ-ын сайд Л.Халтар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Мэргэшсэн төмөр замчин хүн удирдаж байгаа үед энэ хууль орж ирсэн нь завшаантай хэрэг. Хуучин төмөр зам гэхээр Улаанбаатар төмөр зам л харагддаг байсан. Энэ цаг үе өнгөрсөн байна. Энэ төмөр замын хуулийг хүмүүс холиод байх шиг байгаан. Энэ хуулийн гол зорилго бол төмөр замын тээврийн дэд бүтэц, шугам хоолой, цахилгаанжуулалт, техник технологи, суурь бүтэц гэх мэт нарийн зүйлүүд рүү орж ирж байгаа хууль юм. Хуучин төмөр зам стратегийн ач холбогдол бүхий онцгой объект байсан. Одоо бол бусад тээврийн түвшинд очиж, олон өмчийн хэлбэртэй болох хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл 5 гаран нэмэгдэж орж ирсэн байна. Энэ нь эргээд улам чангалаад байгаа юм шиг харагдаад байна. Үүний учрыг хэлээд өгөөч?