УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Саяхан бид Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд төмөр замын дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болно гэж оруулах ёстой. Шивээ Хүрэн Арц суурийн төмөр замыг төрийн хэвшлээр хийх гээд байгаа юм уу? төр хувийн хэвшлээр төмөр зам барьсан. Ашиглалтад орох хүртэл хувийн хэвшлийн мэдэлд байхаар оруулах ёстой. Үүнд зарим нэг Төр хувийн хэвшлийн хуулийн эсрэг заалт оржээ, үүнийг цэгцлэх ёстой. Хувийн хэвшлээ дэмжсэн заалт орж байж, ажил урагшаа явна. Төмөр замыг барих, арчлаад тордоод явах хэцүү, иймд зарим асуудлаа ҮББХ-оор оруулаад явах хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: МУ-ын Үндсэн хуулиас давуу эрхтэй ОУ-ын гэрээ 30 жил хэрэгжлээ, үүнийг хэзээ өөрчлөх вэ Энэ хуульд газрын харилцааны асуудлыг тусгаагүй байна. Газрын хуулиар зохицуулна гэж ойлголоо. Гэхдээ хуулийн төслийн 9.1-ы 5 дээр Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой газар эзэмшүүлэх, төсөл нь газар олгох гэж орж ирсэн. Санал хураах гэж буй ажлын хэсгийн саналын томьёоллоор бол газар эзэмшүүлэх эрх олгох гэж хураах гэж байна. Газар эзэмшүүлэх гэхээр гадаадын иргэнд газар эзэмшүүлэх гэж ойлгогддог. Энэ нь гадаадын иргэн болон гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд яах вэ. Төмөр зам бол ОХУ болон манай улсын хувь нийлүүлсэн байгууллага. Одоогийн 1949 оны хувь нийлүүлсэн гэрээ МУ-ын Үндсэн хуульд нийцүүлэхгүй 30 жил ОУ-ын гэрээ үйлчиллээ. Үүнийг яах вэ. Үндсэн хуульдаа нийцүүлж нэг ч гэсэн төлбөр авах ёстой биз дээ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа
УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Өмнөх хуульд нийтийн хэрэглээний зам, дагнасан хэрэглээний зам гэж ялгаатай. Дагнасан хэрэглээний зам нь уул уурхай түшиглэсэн гэх мэд Багануур, хойшоо Төмөртөө, Баянголын чиглэлийн замыг хэлж байгаа юм. Үүнийг шинэ хуульд тусгай хэрэглээний зам гэж орж ирж байгаа юм байна. Түншлэлийн гэрээгээр баригдаж байгаа төмөр замын хувьд газар ашиглах гэж орж ирнэ. Энэ хуулийг өнөөдөр баталж болно. Гэхдээ 1949 оны хуулиар өнөөдөр үйлчлэхгүй шүү. Үүнийг яам мэдэж байгаа байх. Цаашдаа УБТЗ-ыг төлөөлж байгаа сайд байна, үүний нийгмийн байгууламжийн улс өөрөө авах хэрэгтэй, зах зээлийн журмаар ажиллуулах ёстой. Ингээд дампууруулж болохгүй.Дорноговь аймаг, төмөр замын эмнэлэг болон бусад зүйлээ өөрөө авсан. үүний шиг төмөр замын эмнэлэг, сургууль... гэх мэт зүйлээсээ салахгүй бол төмөр зам хөгжихгүй. Хуульд үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хоёр тусдаа байна гэж заасан байна. Харин гэрээнд тусгасан байна гэсэн байна. Гэрээ бол гэрээ, иймд хуульдаа тусгах ёстой. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.