2020.12.18
Л.Энх-Амгалан: Хил орчмын аялал жуулчлалыг хянаж чадах уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Гадаадын иргэд Монгол улсын тусгаар тогтнол уруу гадаадаас халдаж байгаа.Саяхан Хятадын төрийн дэмжлэгтэй APT хакерын бүлэглэл Монгол Улсын 430 төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээ болох ABLE Software-рүү халдсан. Энэ нь төрийн байгууллагуудын дотоод харилцаа хийдэг чухал программ. Хэдхэн сарын өмнө 200-3000 гадаадын иргэн зочид буудалаас цахим халдлага хийж байна. Хилийн гаднаас бас халдлага хийдэг. Хил орчмын аялал жуулчлалын хүрээнд хаана, хэн юу хийж байгааг мэдэж байна уу?
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдэж байна. Энд зарчмын зөрөөтэй болон Байнгын хороон дээр яригдсан асуудал яригдана. Л.Энх-Амгалан гишүүний асуулт энэ хуульд хамааралгүй. Энэ талаар Б.Дэлгэрсайхан гишүүн санал оруулсан үүнийг дэмжээд явж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Мэдээллийн эрин зуунд кибир халдлага манай улсад төдийгүй, дэлхий нийтийн асуудал болсон. Удахгүй Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль чуулганд орж ирнэ. Энэ хуулиар кибир аюулгүй байдлын хамгаалалтын тухай орж ирэх байх гэж харж байна. Төрийн байгууллагуудын программ уруу халдсан олон кибер халдлага бий. Энэ халдлагын эсрэг гадаадын иргэдийн бүртгэлийг улам боловсронгуй болгох заалт энэ хуульд орж ирсэн.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn