УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 9-4.1 дээр Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал хариуцсан ажилтанг томилж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ. 9-4.2 дээр Хилийн чандад ажиллах виз мэдүүлгийн төвийн байршлыг тогтоон сонгон, шалгаруулж гэрээ байгуулна.Визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна гэж заасан байна. Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан асуудал шийдэгддэг газар заавал хүн очиж ажиллуулах шаардлага байна уу? Мэргэжлийн дипломат ч хүн буруу, зөрүү хэрэгт холбогддоггүй гэж ярьдаг. Мэргэжлийн дипломат ч биш хүмүүс асуудал үүсгэдэг. Хуулийн 41.6 дээр Монгол улсын хүүхдүүдийг гадаадын иргэнд үрчлүүлэх талаар тусгасан. Энэ асуудлыг сайн судлаарай. Янз бүрийн байдлаар эрх нь зөрчигдвөл яах вэ? УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Цөөн тоогоор дипломат албанд элсүүлээд консулын ажилтан болгоод нэг удирдлаган доор оруулж визний асуудал хариуцуулах боломжийг нээж өгье гэдэг дээр ажлын хэсэн санал нэгдсэн. Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам дэмжсэн. Виз хүлээн авах төвүүд материал хүлээж авна. Шийдвэр гаргах нь гадаад харилцааны яам, Консулын алба хариуцана. Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж Хүүхдийг гадаадын иргэд үрчлэх асуудлыг 2001 оны Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд, Нийгмийн хамгааллын сайд хоёрын баталсан журмаар зохицуулдаг байсан.Гэр бүлийн хуулийн зарим заалтад бас орсон. 1999-2020 оны хооронд Монголын 272 хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн. АНУ-156, ХБНГУ-35, Итали улсад 22 хүүхэд гэх мэт үрчлүүлжээ. Хяналт тавих асуудлыг Гадаадын иргэн харьяатын газар хариуцдаг.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 21 хоног гэдэг чинь арай урт биш үү? Ямар үндэслэлээр 21 хоног гэж тавьж байна вэ? Гадны иргэд орж ирээд долоо хоногийн дотор хүсэлтээ гаргаж болдоггүй юм уу? Виз авахаас нь өмнө баахан бичиг баримтыг нь бид бүрдүүлээд авчихаж байгаа юм. 21 хоногийн дотор юу хийгээд гарахыг бид мэдэхгүй. Ямар захиалгатай 21 хоногийн дотор ажлаа хийгээд гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс үндэслэлээ тайлбарлана уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Асуулт, тавьсан санал дээр маш товчхон тодотгол хийхгүй бол буруу ойлголт төрөөд явчих шиг боллоо. Хуулийн заалтын 9.2.4-нь виз авах гэж байгаа хувь хүнд хөнгөлөлт олгох, чөлөөлөх асуудал биш юм. Япон, Солонгос, Америкийн иргэдийг буюу тухайн улсын иргэдийг визээс чөлөөлөх асуудлыг ГХЯ-ны сайд ХЗДХ-ийн сайд хоёр хоорондоо ярилцаад. Одоо жишээ нь Японы иргэдийг визээс чөлөөлье гэдэг саналаа Засгийн газарт оруулах тухай асуудал ярьж байгаа юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Гадаадын иргэн болсон Монголчуудын асуудал.Энэ иргэдийг Монголдоо ирэхэд яг гадаадын иргэн шиг шаардлага тавьдаг. Үүнийг зохицуулах асуудал орсон уу? Хөнгөвчилсөн нөхцөлөөр ханддаг болвол зүгээр. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ гэж байгаа ч виз олголтоороо дэлхийн 144 орноос 128 дугаарт орж байна. Ийм байдалтай сая жуулчин хүлээж авч чадахгүй. Гадаадын иргэдийг үзэн яддаг, визний хүлээлтийг өөрчлөх хэрэгтэй. Хуулийн зорилго бол энэ 144 орноос ядаж зууд орохоор үр дүн гарах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Визний ангиллыг өөрчлөх асуудлыг Засгийн газрын мэдэлд оруулсан. Монгол улсын иргэншлээсээ хуулийн дагуу татгалзаад өөр улсын иргэн болсон бол тухайн улсын иргэн. Үүнийг хөнгөлнө гэж хуульд орж ирээгүй. Цаашдаа журманд анхаарч болно. Өөрсдийгөө үндэсний үзэлтэн гэсэн нэр дор гадаадын иргэдийг гадуурхах, үзэн ядаж болохгүй. Энэ асуудлыг хуулиар зохицуулаагүй. Харин гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулт асуулаа: Хууль дээр уригчийн тухай асуудлыг хариуцлагжуулах тухай баймаар байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж, урьсан ААН, байгууллага гадаадын иргэнийг уригч гэж тодорхойлсон байгаа. Гэтэл Монгол Улсын хилээр орж ирснээс хойш буцан гарах хүртэл хугацаанд гадаадын иргэнийг Монгол Улсын хууль журмын хүрээнд баталгаа гаргах байдлаар тусгаж энэ хуульд оруулж үүрэгжүүлэхгүй бол визний бизнес гарчихаад байгаа юм. Ямар ч хамаагүй хүнийг судалгаагүйгээр урьдаг. Виз зуучилдаг хүмүүстэйгээ хамтарч ажилладаг. Орж ирсэн хүмүүс нь визны ангилалыг зөрчиж, ажил хийж, гэмт хэрэгт орооцолддог асуудлууд гарч байна. Уригчийн үүргийг нэмэгдүүлснээр, хариуцлага нь нэмэгдэнэ. Оруулж ирж байгаа, урьж байгаа хүмүүс дээрээ хариуцлагатай хандана. Төслийн 22.1.2-д нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчинд өвчилсөн шинж тэмдэг илэрсэн этгээд байвал Монгол Улсын хилээр орохыг хориглох, өвчний жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан саналаар батална гэжээ. Өвчтөнийг өвчний жагсаалтаар батлах байдлаар оруулж ирж байгаа нь буруу байгаа юм. Өвчилсөн гэдгийг нь хэрхэн тогтоох вэ? Шинж тэмдэг илэрсэн бол оруулахгүй байх уу гэдгийг журамлах ёстой. Гадаадын иргэнд олгох визний хугацааг 90 хоног байсныг 120 хоног болгон нэмэгдүүлэх төсөл оруулж ирж байгаа юм байна. Нэгэнт визний хугацааг 120 хоног болгон өөрчилж байгаа бол хуульд байгаа бүх 90 хоногуудыг 120 хоног болгоод өөрчилвөл ямар вэ? Түүний асуултанд Гадаад харилцааны яамны ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Төрийн үйлчилгээг дотооддоо төдийгүй гадаадын иргэдэд түргэн шуурхай үзүүлэх ёстой. Энэ чиглэлээр хуулийн төсөлд орсон уу? Олон улсын хэм хэмжээг тусгасан уу? Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт анх удаа аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгосон. Өнгөрсөн онд 577 мянган жуулчид хүлээж авсан. Ковидоос болж тэг зогсолт хийсэн. Гэхдээ ковидоос хойш жуулчин авна гэсэн итгэлээр бэлтгэл хангаж ажиллаж байна. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг яаж тусгасан бэ? Вьетнам улс аялал жуулчлалдаа их анхаарч 2019 онд 18 сая жуучин авч эдийн засагтаа 28 тэрбум доллорын орлого оруулсан. Бид 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан.Үүнд түлхэц болсон хууль гарахыг хүсэж байна. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа дэлхийн 144 улсаас манай улс 93, нээлттэй байдал буюу виз олох тал дээр 128 дугаар байранд ордог. Хуулинд виз бүртгэлийн асуудал, гадаадын иргэдийн бүртгэлийг цахимжуулж байгаа. Үүний үр дүнд төрийн байгууллагууд чиглэлийнхээ дагуу хяналт тавихаас гадна аюулгүй байдалд анхаарна. Зорчигчдын нэгдсэн мэдээллийг авснаар үр дүн гарна.Виз бүртгэлийн төв байгуулна.