УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Б.Пүрэвдорж гишүүний ажлын хэсгийн гаргаж байгаа санаа нь зөв. Арга бол санаагаа мэдээж зөвтгөхгүй л дээ. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Нийтийн мэдээллийн хууль байгаа шүү дээ. Дэд бүтэц нь тодорхой хуульчлагдчихсан. Гэтэл өнөөдөр мэдээлэл технологийн шинэчлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад гэж томьёолж болохгүй. Үндсэн систем, дэмжих систем гэдгийг томьёолсон. Аюулгүй байдлыг хангах байгууллага нь энэ хуулиар тодорхой байгаа. Байгууллага болгон өөр өөрсдөө мэдээллийн технологийн шинэчлэл хийгээд, аюулгүй байдлаа хангаад явна гэдэг нь тийм ч зохимжтой биш. Өнгөрсөн хугацаанд замбараагүй явж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг хооронд нь уях гэж зүдэрч байгаа шүү дээ. Томьёоллыг нь өөрчилж өгөхгүй бол ойлгомжгүй байна.
УИХ-ын /2022.12.16/-ны өдрийн ээлжит чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ 40.3 дахь найруулга яагаад ингэж орж ирсэн юм бол. Төсвийн тухай хуулиар төсөвт болон төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны орлогоор орсон орлого нь дараа жилийнхээ төсөвт тусаад хуваарилагдаад явдаг. Үүнийг заавал дараа жилийн төсөвт санхүүжүүлнэ гэж зайлшгүй оруулах шаардлага байгаа юм уу. Угтаа энэ чинь улсын төсвийн орлого болоод ороод ирнэ шүү дээ. 41.1 дэх заалтад төрийн байгууллага гээд тодорхойлчихсон байна. Энэ чинь агентлаг шүү дээ. Агентлаг чинь одоогийн хуулийн хэвшмэл хэллэг, нэр томьёогоороо төрийн захиргааны байгууллага гэж явдаг. Ажлын хэсэг үүнийг анхаарсан уу.
УИХ-ын /2022,12,16/-ны өдрийн ээлжит чуулганаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийн төсөл байгаа юм. Тэрээр өмнө нь Гадаадын иргэн харьяатын байгууллагыг амжилттай удирдан ажиллаж байсан. Гадаадын иргэн харьяатын байгууллага, Хил хамгаалах байгууллага нь мэдээллийн технологийн салбарт дундын мэдээллийн сантай явж байгаа. Энэхүү санг цаашид зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Гадаадын иргэн харьяатын байгууллага нь дэлхийн 100-аад улсад цахим виз нэвтрүүлэх ажил амжилттай явж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд 2023 оныг Монгол Улсад айлчлах жил болгон зарласантай холбогдуулаад Гадаадын иргэн харьяатын байгууллага цаашид аюулгүй байдал, цахим шинэчлэл талдаа тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгаа юм. Энэ саналыг байнгын хороон дээр Ц.Мөнх-Оргил гэсэн гишүүд санал гаргаад, энэ саналыг дэмжээд явсан юм. Тиймээс энэхүү хуулийн төслийг дэмжээд өгөхийг гишүүдээсээ хүсэж байна.