2020.12.18
Б.Дэлгэрсайхан: Жинхэнэ аялал жуулчлал бол хил орчмын 24 цагийн жуулчид
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Энэ хууль виз олгох журмыг сайжруулах, хяналттай, шуурхай байх зорилготой орж ирсэн. Манайх аялал жуулчлалаар олон зүйл ярьдаг. Жуулчны тоо гаргахдаа жилд 300-500 мянган жуулчин ирсэн гэсэн буруу тоо гардаг. Жинхэнэ аялал жуулчлал бол хил орчмын 24 цагийн жуулчид. Нэг жуулчнаас 10-15 мянган юань авч үлдье гэж байгаа. Бид хаалт хийдэг. М.Оюунчимэг гишүүн бүлэг жуулчид орж ирж, барилга барьдаг гэж ярьж байна. Энэ бол худлаа мэдээлэл шүү. Эрээнд ирсэн 1 сая жуулчнаас ядаж 100 жуулчин оруулж ирэх гэж энэ заалтыг тусгаж байна.
Ажлын хэсгийн төлөөлөгч хариулт өглөө:
Гадаад харилцаанаас хил орчмын жуулчлалыг дэмжиж байгаа. Хятадын гүнээс орж байгаа жуулчид манайд орж ирж чадахгүй байгаа шалтгаан нь визны асуудал биш. Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яамнаас олгодог хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээ сольсон. Манайх хуулийн дагуу энэ бичгийг тооцдоггүй. Хятадын талд хилээр зорчих бичиг баримтын талаар хүсэлт илгээсэн.Энэ асуудал шийдэгдвэл боломж гарч ирнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn