2020.12.24
Ж.Ганбаатар: Түрээслүүлэгчид татварын хөнгөлөлтөл хэрхэн хамрагдах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:
300 сая төгрөг хүртэлх орлоготой ААН-ийн орлогын АТ-ыг тэглэж байгаа гэж ойлгож байгаа. Үүнийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Өмнө нь түрээслэгчидтэй холбоотой асуудлыг ярихад эхний улиралд түрээслэгчидээс түрээслүүлэгчид энэ хөнгөлөлт очоогүй юм байна лээ. Гол шалтгаан нь цахим систем нь гацсан гэсэн санал гомдол ЭЗБХ-д ирсэн. Яагаад гацсан шалтгааныг асуухад түрээслэгчид гэрээгээ бүгдийг нь цахим системд оруул гэж шаарддаг юм байна. Бүх гэрээ нь тийшээ ороод хөнгөлөлтөө авна гэдэг нэлээн хүндрэлтэй асуудал сонсогдсон. Үүнд Сангийн сайд хариул өгнө үү?
Танилцуулгыг уншаад хөнгөлөлтийг нь шууд ААН-ийн татварын дүнгээс суутгана гэж ойлголоо. Хуульд бол сунгана гээд л орхисон байна. ААН-ийн орлогын албан татвараас шууд түрээслэгчдийн хөнгөлж дүнгийг хасаж өгөх үү?
Түүний асуултанд Сангийн сайд Ж.Хүрэлбаатар хариуллаа.
Татвар дээр түрээслэгчидээс түрээслүүлэгчийн гэрээ, төлбөрийн баримт нэхэх нь зайлшгүй гэж бодож байна. Ямар нэг баримтгүйгээр хөнгөлөлт, чөлөөлөлт хийхгүй болов уу. Түрээстэй холбоотойгоор ААН-ийн албан татвараас чөлөөлж хөнгөлөх тухай байгаа. 300 сая бол үүн дээр байхгүй байгаа.