УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа. Бүгдийг нь хавтгайруулаад татвар, алдангаас чөлөөлж байна уу эсвэл салбарын ялгаа байна уу? Орлого нь өссөн ААН ч байгаа, бүр зогссон нь ч байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэг ялгаа зааг байна вэ? Сангийн яаманд урьдчилан хийсэн судалгаа байна уу? Төсөвт төвлөрүүлэх орлогоос хичнээн нь ААН-ээс орлого тасрах эсвэл иргэнээс гэсэн судалгаа байна уу? Улс орнууд татвараар дамжуулж янз бүрийн арга хэмжээнүүдийг, ялгавартай авч байна. Зарим улсад төлж байсан татварыг нь харгалзан үзэж дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл бид нар хавтгайруулж л хууль гаргаад байгаа нь таалагдахгүй байна. Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үр дүн өгөөгүй шийдвэрүүдээ үлдээсэн байна гэж ойлголоо. Үр дүн муутай арга хэмжээнүүдийг болих хэрэгтэй. Үнэхээр тийм оновчтой юмаар л иргэддээ тусалъя. Орлого багатай иргэдийн хүүхдүүдийг цахимаар хичээллэ гэхээр үнэхээр хүнд болсон байгаа. Тийм учраас орлого багатай айл, өрхүүдийн хүүхдүүд дунд нь нэг компъютер өгөх бололцоог Ж.Хүрэлбаатар сайдаа эрэлхийлэх хэрэгтэй байна. Ковидын хүүхдүүд гэдэг юм гарч ирчих гээд байна. Бид цаг үеийн эрсдлээс хамгаалж, хохиролгүй үлдээх талаас анхаарах хэрэгтэй. Оновчгүй гэж үзвэл хэлэлцүүлгийн үед зарим авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг орхиод оновчтойгоо авч үлдэе.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ хууль 2-12 сар хүртэл хэрэгжсэн байна. Татварын газрын сайт дээр ийм мэдээлэл байна. Үүн дээр бичсэнээр 18.7 тэрбумаар бууруулж, 3400 ААН-ийг, түрээслэгчид 2.3 тэрбум төгрөг 10 сарын хугацаанд үлджээ гэсэн байна. Хүртээмж бол хангалтгүй байна. 10 сарын хугацаанд Монгол орон даяар явж байгаа гэхэд. Зарчмын хувьд бидний явуулж байгаа бодлогын үр дүнд жишээ нь хүүхдийн мөнгө өгч байгаа. 9000 өрхөөс 400.000-аад хүүхэдгүй өрх байгаа юм. Энэ хүүхдийн мөнгө гэдэг дэмжих хэсгээс алга болж байгаа юм. Эрчим хүчний том дэмжлэгэнд хоёр өрөө байртай эсвэл гэр хороололд амьдардаг гээд 4000 дотроос аваад үзвэл хоёр өрөө байртай айл 60-70.000 төгрөг төлдөг юм байна. Сардаа хүүхдийн мөнгөнд хамрагдаад, 60-70.000 төгрөгийн хөнгөлөлт авч байгаа хэдий ч ажлын байрныхаа хувьд нийгмийн эрсдэлд орчихсон. 900.000-400.000 нь хасагдаж байгаа юм. Тэрний цаана дата байхгүй учраас тодорхой тоо байхгүй байна. Магадгүй маш их том 200.000 өрх маш бага буюу бүхэл бүтэн орлогоо алдчихаад, сардаа 60-70.000 төгрөгний эрчим хүчний хэмнэлттэйдээ хүрдэггүй. 18 тэрбум төгрөгөөр буураад, яг эцсийн дүндээ 2.3 тэрбум төгрөг түрээслэгчид үлдсэн байна. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдээс чинь нийгмийн эдийн засгаа тооцож байгаад нийгмийн ялгаатай бодлого явуулахгүй бол нийгмийн маш том бүлэг гоожиж үлдээд байна. Тэгэхээр тийшээ тодорхой хэмжээнд анхаарахыг хүсэж байгаа юм. Тэрнээс бага ч гэсэн хөнгөлөлт, чөлөөлтийг дэмжиж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асуулаа: Энэ хуулийг дэмжиж байгаа. Ер нь гишүүд бидний зүгээс дөрвөн гол асуудал яриад байгаа. Банкны хүүг хойшлуулахын оронд тэглээд өг. Цахилгаан дулааныг тэглээд өг. Түрээсийг тэглээд өг. Түрээслүүлэгчийн зовлон гэж байна. Түрээслэж байгаа хүмүүс татвараас хөнгөлөгдчихлөө. Банкны хүү дээр тодорхой зохицуулалт, хөнгөлөлт эдэлчихлээ, цахилгаан дулаан тэглээд шийдэгдчихлээ. Бууруулсан түрээсээ ч иргэд төлж чадахгүй хэмжээнд байгаа. Энэ утгаараа худалдаа үйлчилгээний хүмүүст түрээсийг нь төлж өгөөд, цаана нь түрээсэлж байгаа хүмүүстэй нь төр яръя. Үүнийг шийдэж өгөөч. Түрээсийг тэглээд харин түрээслүүлэгч эзэдтэй нь Засгийн газар зохицуулалт хийвэл энэ жинхэнэ арга хэмжээ авч байна гэж үзэж байна. Миний саналыг дэмжиж өгөөрэй. Үүн дээр болохгүй гэх шалтгаан байна уу? Ж.Ганбаатар гишүүн хэлж байсан. Хэрэгжихүйц, ойлгомжтой байх ёстой. Ямар нэгэн хүнд суртал, бэрхшээл байгаад байвал үр шимийг нь түрээс төлж байгаа эзэд, түрээс төлж байгаа жирийн иргэд үр шимийг нь хүртмээр байна гэсэн байр суурь хэлж байна. Учир нь түрээс төлөөд бизнес хийж байгаа хүмүүст ямар ч орлого байхгүй байгаа. Харин хугацааны хувьд ярьж болно. 11-р сарын 13-аас хойш нийт ард иргэд бараг сар орчим ямар ч орлогогүй байлаа. Тэдэнд үр дүн гарахуйц, хэлбэржүүлэхэд хялбар болно гэсэн байр сууриа илэрхийлж байна. Ингэвэл болох уу? Ямар нэгэн гацаатай бэрхшээлтэй зүйл байгаа юу? Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын гэрээ иргэний зохицуулалтаар явагддаг юм. Түрээслэгч, түрээслүүлэгч аль аль нь бизнес хийж байгаа байгууллага. Түрээслэгч нь ч бас хүнд байдалд орж байгаа. Тэгэхээр үүнийг тэглэнэ гэдгийг төрөөс зохицуулах ямар ч боломж байхгүй. Харин түрээсийнхээ төлбөрийг дорвитой буулгах орон зайг бид гаргаж өгөх ёстой. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Таны хэлж буй зүйл татварын хуулиар орж ирж байна гэж ойлгож болно. Өнөөдөр 18.8 түрээс дээр дэмжлэг авсан явж байна. 4000 орчим түрээслүүлэгч нар энд хамрагдаад явж байгаа нь сайн үзүүлэлт юм. Таны хэлснийг судлаад нэмэлт тайлбар өгье. УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэмэлт тодоруулга хийлээ: Засгийн газрын зүгээс хичээж байгаа, олон алхамууд хийж байгаа. Харин очих цэг дээрээ үр дүнгээ өгөх тал дээр гишүүд бид санаа зовж ярьж байгаа юм. Түрээс хийж байгаа хүмүүс төрийн шийдвэрээр таг хаагдчихсан байхад түрээсийн асуудал хүнд болно. Тэр том байшингийн халаалт дулааныг тэглэж, татвар, хүүгийн асуудлыг шийдсэн байхад тэглэх буюу зөвхөн хэдэн түрээс төлдөг том түрээслэгч нарын эрх ашгийг хангаад зогсчихгүй гэдгийг баталгаажуулахын тулд түрээс төлж байгаа ард иргэдэд үүний үр шимийг хүртээхийн тулд ажлын хэсэг дээр тооцоо судалгаатай нь ярина.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газар тус төслийг Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй байна. Иймд үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Түрээсийн төлбөр ямар хугацаанд үйлчлэх вэ? 100 хувь, 50 хувь хөнгөлсөн бол яах вэ? мөн ямар байгууллагад хөнгөлөлт өгч байна вэ? тодорхой мэдээлэл өгөөч" хэмээн Сангийн сайдаас тодрууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ хууль нь 2020 оны хоёрдугаар сараас хэрэгжээд явж байгаа. 2021 оны 7 сарын 1 хүртэл буюу 17 сарын хугацаанд хэрэгжээд явах юм. Хамрагдах хүрээ нь зах, худалдааны төв болон худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа байр гэж байгаа.