2021.01.11

Х.Ганхуяг: Шинжилгээний явцад шаардлагатай байгаа 70ш зөөврийн цэнэглэгчийг хүргүүлжээ

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд "Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 сарын 08-10-ны өдрүүдэд хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх ажлыг зохион байгуулсан.

Тус хороодын 20 гаруй мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулахаар эрүүл мэндийн байгууллага, цагдаа болон онцгой байдлын албан хаагчдаас бүрдсэн явуулын 46 баг ажилласан юм.

Х.Ганхуяг гишүүн сонгогдсон тойрогт нь цаг наргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад талархал илэрхийлээд өөрийн зүгээс шинжилгээний явцад шаардлагатай байгаа 70ш зөөврийн цэнэглэгчийг хүргүүлсэн.

Мөн тойргийнхоо иргэддээ хандаж та бүхэн гэнэтийн нөхцөл байдалд сандарч тэвдэлгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахин, шинжилгээндээ хамрагдаж, өөрийн болон хайртай бүхнийхээ төлөө мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг даган баримтлаарай гэдгийг сануулсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn