"Эх орондоо харимаар байна" суулт үр дүнд хүрсэн
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Бид эх орондоо харимаар байна” суултыг Төрийн ордны хоёр давхарт эхлүүлж байсан.
Тэрээр эх орондоо буцах хүсэлтэй шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг яаралтай татан авах ёстой хэмээн үзэж уг суултыг зарлаж байсан нь үр дүнд хүрсэн юм. Гадаадад байгаа иргэдийн хүний эрх зөрчигдөх сөрөг үр дагавар гарч байгаатай холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хороог яаралтай хуралдуулах хүсэлт гаргасны дагуу уг хороог нэн даруй хуралдуулж Засгийн газарт чиглэл, үүрэг өгөх тухай тогтоол батлагдсан.
УОК нэгдүгээр дүгээр сард 2, хоёр дугаар сард 4 удаагийн тусгай үүргийн үйлдэж иргэдээ татан авах боллоо. Цаашид НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ, гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн БҮХ ИРГЭНЭЭ татан авахаа УОК илэрхийлээд байна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй цахим уулзалт хийж, эрх нь зөрчигдөж, хохирч байгаа иргэдээ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТАЛААС НЬ ХЭРХЭН ХАМГААЛАХ, гарц гаргалгааг боловсруулж, УИХ-аар хэлэлцэх ХУУЛИЙН ТӨСӨЛД саналаа нэгтгэн оруулж батлуулжээ. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хэд хэдэн чухал заалтыг оруулж батлуулжээ.
Цаашдаа С.Одонтуяа гишүүн хэд хэдэн асуудалд дээр анхаарч ажиллахаа мэдэгдээд байгаа.
- Гадаад улсаас буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ажлыг зохион байгуулна.
- Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсаас Монгол Улсын иргэдийг татан авах төлөвлөгөө, ХУВААРИЙГ ТАЛААР САНАЛ БОЛОВСРУУЛАХ гадаад улстай дипломат шугамаар тохиролцох ажлыг зохион байгуулна.
- Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн эх орондоо БУЦАЖ ИРЭХ, УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРЭХ /ОРОХ/ ЭРХИЙГ БАТАЛГААТАЙ БОЛГОНО гэсэн чухал заалтуудыг орууллаа.
- Одоо ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТтавьж ажиллана.
"Эх орондоо харимаар байна" суулт үр дүнд хүрхэд УИХ-ын гишүүд, иргэд, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг чухал байсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn