Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана
2021.02.08

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана

Монгол Улсын Засгийн газар даваа гарагт ээлжит бусаар хуралдахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг олон нийтийн сүлжээн дэх цахим хуудсаараа өнөөдөр мэдээлжээ. 

Тэрбээр цахим хуудсандаа, "Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу байгуулагдсан ажлын баг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулж байна. Даваа гарагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар батална" хэмээжээ.