ВАТИКАНЫГ “НҮЦГЭЛСЭН” МАРИЯ
2012.08.20

ВАТИКАНЫГ “НҮЦГЭЛСЭН” МАРИЯ


-Дараагийн пап хэн бэ?-

Ромын пап XVI Бенедикт 06.30–06.45 цагийн ал дад Ватиканы Апос тол ын шилтгээний хамбын өргөөнд сэрдэг авай. 07.30 цаг ийн үед, биеэ у гааж дуусаад мөргөлийн тан химд морилж, хувийн залбирал үйлддэг. 08.30 цагт мөргөл дуусаж, ХVI Бенедикт туслах Гиорг Гансуэйнтэй цахимаар харилцаж, мессенжерээр мэ дээ лэл солилц соны дараа өөрийг нь тойрон хүрээлэгчдийн хамт өглөөний зоог барьдаг гэнэ. Түүний өглөөний зоог ийн цэсэнд кофейн агуулаагүй кофе, цөцгий, жимсний чана малтай талх, жигнэсэн бялуу багтдаг. Яагаад бид үүн ийг танд сонирхуулж байна вэ.

Ватиканы сүмээс энэ мэтээр хязгаарлагдахгүй их хэм жээний нууц мэдээлэл алдагдах болсонд л гол учир байна. Мэдээллийн технолог хөгжиж, хүн бүр нууцын хойноос тэмүүлж буй энэ үед Ватикан дэлхийн хамгийн учир битүүлэг, хүршгүй газруудын нэг байв. Гэвч Ватиканы сүмээс нууц мэдээлэл задарч, тэр нь Сицилийн мафиудийн гарт орсон гэдэг нь оргүй биш ажээ. Ромын пап XVI Бенедиктийн хувийн захидал, ойрын шадар туслахуудтайгаа ярилц сан тэм дэг лэл, шашны нууцад хамаарах баримт сэлтийн утга агуулгыг өдгөө жирийн итали иргэн амны зугаа болгон ярьж байна. Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ватиканы нууцад хамаарах мэдээллүүдээр тэргүүн нүүрээ дүүргэж, Жанлуижи Нуззи гэгч дээрх мэдээллүүдийг багтаасан “Sua Santita” нэртэй ном гаргаж амжсан нь өдгөө бестселлерийн жагсаалтыг тэргүүлж байх жишээтэй.

 

Ватиканы сүм Ватиканы банкнаас мөнгө угаасан хэрэгт холбогдсон төдийгүй Европын томоохон мөнгө угаагчдын сүлжээтэй “хамтран” ажилладаг тухай хэвлэлүүд бичиж эхлэв. Энэ мэдээ гарахаас өмнө Дэн Брауны шуугиант бүтээл “Да Винчийн код” номд өгүүлсэнчлэн дэлхий даяар олон тооны Опус Дэй (Католик урсгалыг баримталсан Ватиканы салбар сүм, бүлгэм бөгөөд бусдыг мунхруулах, албадах, хүч хэрэглэх болон өөрөө өөрийг өө тарчлаах гэх мэт зүй бус аргуудыг бусдад тулгадгаараа алдартай) бүлэглэл буйг “Fox news” илчилж, Ватиканы сүмийн хнийг сандаргасан билээ. Улмаар Ватиканы сүмийнхэн болоод пап Бенедикт хүртэл мэдэгдэл хийж, шашны байгууллагуудаа шинэчилж, зохих хэв журамд нь орууллаа хэмээн олныг тайвшруулж байв. Гэвч дахиад л асуудал үүсэв. Тэд одоо юу гэх бол? Ватиканы сүмээс алдагдсан гэх мэдээллийн гол бай нь Бенедикт бус, түүний кардинал (католик шашны их лам), 77 настай Таркисио Бертонетэй холбоотой болов.

 

Тэрбээр зэрэг дэвээрээ папын дараа орохуйц албат бөгөөд Бенедиктэд шадарлагч нэгэн этгээд Таркисиог суудлаас нь унагахын тулд нууц мэдээлэл дамжуулахад тусал сан нь батлагджээ. Хэрэв хуйвалдагчдын үйл ажиллагаа ёсоор болбол кардинал, Таркисио Бертоне Ватиканы сүмээс шорон руу ачигдахдаа тулах байв. Гэвч Таркисио өнгөрсөн зургаадугаар сард өөрийн хүсэлтээр кардинал ын суудлаас огцрох өрг өдөл гаргасан ч Бенедикт хэрэгсээгүй аж. Өдгөө Таркисио Бертонегийн карди налийн суудлаас огцрох нь өдөр хоногоор тоологдож буй. Пап түүний өргөдлийг буцаасан учраас тэрбээр ирэх он хүртэл албаа гүйцэтгэх байх, гэхдээ үүнээс удаан тэсэх магадлал түүнд байхгүй хэмээн шинжээчид бичиж байна. Жосеф Ратзингер гэх даруу хан герман кардинал 2005 онд папын сэнтийд заларч, XVI Бенедикт хэмээгдэх болсон билээ. Тэрбээр 30 орчим жил Ватиканы сүм байрладаг Сайнт Петертэй хаяа залгам ойр хон газарт хоёр муу ртайгаа амьдарч байжээ.

 

Моцартын аязуудыг төгөлдөр хуурнаа эгшиглүүлэх дуртай түүнийг өмнөх пап II Иоанн Павелийн кардиналаар сонгожээ. Гэвч польш гаралтай папыг насан эцэслэх үед Ратзингерээс өөр түүнийг залгамжлах хүн байгаагүй юм. Улмаар тэр католик сүмийн хэмжээлшгүй эрхт хүн болоод зогсохгүй дэлхий нийтийн танил болж, Сайнт Петерийн Ватикан сүмд суух болсон. “Кароль Войтыла (II Иоанн Павел)-г нас бармагц би Ватиканы сүм дэх чухал баримт бичгүүдийг хуулбарлаж авсан. Үүнийг хожим хэрэг болно гэж бодож байсан, одоо цаг нь ирлээ” хэмээн нууц мэдээллүүдийг задруулсан этгээд бичжээ. Шинжээчид түүний хүйсийг нь тодорхойлж чадаагүй байгаа ч тэрбээр Мария хэмээх нууц нэр ашиглаж байгаа юм.

 

“Эхлээд би тохиолдлоор зарим мэдээллийг үзсэн. Гэвч Ватикан хийд сонин хэвлэлийн хуудаснаа бичигддэг шигээ ариун газар биш гэдгийг ухаармагц, хүмүүст бүх үнэнийг дэлгэхийг хүссэн. Энэ хүрэл цайзны зузаан хананы цаана маш их нууц бий” гэж “Мария” бичсэн байна. Нууц мэдээллийн бас нэг шуугиан тарьсан хэсэг нь Ватиканы төсөвтэй холбоотой мэдээллүүд байв. Карло Мария Вигано гэгч нь Ватиканы сүмийн санхүү гийн хэлтэст хоёр жил ажиллажээ. 2011 онд түүнд кардинал Таркисио Бертоне нууц тушаал өгсөн бөгөөд түүний хууль бус үйл ажил лагааг мэдсэн Карло Бенедиктэд маш нууц захидал бичсэн байна. Үүнд, сүмийн санхүүгийн тайлан гаргахад их хэмжээний мөнгө дутсан бө- гөөд жишээ нь сүмийн гаднах цэцэрлэгийг арчилж, тордоход жилд сая ам.доллар зарцуулсан гэхчлэн итгэхэд бэрх тооцоо гарчээ.

 

Мөн Ватиканы сүмийн жилийн төсөв болох 43 сая ам.доллараас 10 сая нь сох дутсанд гайхаж буйгаа захианд дурдсан гэнэ. Гэвч Карло Мариа Вигано өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд Бертонегийн тушаалаар ажлаасаа халагджээ. Карлогийн хэлж буйгаар Бене дикт захидал хүлээн авсан хэдий ч, түүнийг ажлаас халуулахгүй байх, Бертонед шаардлага тавих ямар ч эрх мэдэлгүй болсон аж. Яагаад Ромын пап, Католик шашны тэргүүн XVI Бенедикт ямар ч эрх мэдэлгүй, сул дорой нэгэн болж хувирсан бэ? Түүнд өмнөх папыг залгамжлах ёс суртахууны болоод шашны ариун явдалтны замнал бай сан. Жозеф Ратзингер II Иоанн Павелийн дэргэд 24 жил шадар ласан шүү дээ. Иоанн Павелийг насан эцэс лэхэд, бурхны замд үдэх ёслолыг даргалж, олон мянган сүсэгтний итгэлийг хүлээсэн. Гэтэл өдгөө Католик сүм, Ватиканы ирээдүй түүний гарт бүрнээ байхад XVI Бенедикт яагаад утсан хүүхэлдэй мэт сэтгэгдэл төрүүлэх болов.

 

Тэр угийн бүрэг ичимхий хүн гэсэн хаацайлал байж болох ч бүхэл бүтэн соёл, шашны бэлгэдэл болж, ирээдүйг нь залах учиртай олон сая хүний итгэл найдварын оч болсных нь хувьд ийн өмөөрөх нь утгагүй хэрэг. Гэтэл Бенедиктийн нунж дорой байдал нь Бертонег бүхий л эрх мэдлийг гартаа авах, санаан зоргоор авирлахад хүргэсэн ч байж болох. Хэрэв XVI Бенедикт насан эцэслэвэл түүний орыг залгах хүн нь гарцаагүй Таркисио Бертоне байж таарна хэмээн зарим эх сурвалж таамаглаж буй. Гэвч нууц мэдээлэл бүр задарвал, Бертонегийн булхайг илчилбэл хэн дараачийн пап болох вэ? Магадгүй эл асуултын хариу XVI Бенедиктэд биш “Мария” хэмээн өөрийгөө нэрлэж, нууц мэдээлэл цацаж буй тэр этгээдийн гарт буй биз ээ
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.