2021.03.18

С.Чинзориг: Хөл хорио тогтоосныхоо дараа халдвар тархаахгүй байх арга хэмжээг тодорхой болгох шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Дархлаажуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд Шадар сайдаас асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

"Хөдөө орон нутгийн эмч, цагдаа, Онцгой байдлын албан хаагчдын вакцинжуулалтын хугацааг наашлуулж болох уу? Ялангуяа ногоон бүс гэж байгаа аймгуудыг эртхэн вакцинжуулаад дархлааг тогтоож байх хэрэгтэй байх. Таны хэлж байгаагаар тавдугаар сард гэхээр орон нутагт тэр хооронд халдвар тарах эрсдэл байна. Ийм боломжтой юу?

УОК-ын шийдвэрийг дагаад 2 ч удаа хатуу хөл хорио тогтоолоо. Үүний дараагаар халдварын тархалт нэмэгдээд байна. Үүний шалтгаан хана байна вэ? Хатуу хөл хорио тогтоох юм бол дараа нь халдвар дэгдээхгүй байх ямар арга хэмжээ авах вэ? Вакцинжуулалтыг яаралтай хийхгүй бол дэгдэлт намжихгүй нь харагдаж байна. Тиймээс үе шаттайгаар үйл ажиллагаануудыг нээх чиглэл гаргах байсан байх.

БЗД-ийн 26-р хороог ингээд хороогоор нь хорьчихлоо. Өмнө нь мэдэгдэж болоогүй юу? Хэрвээ ингэж хорьсон бол дараа нь ямар арга хэмжээ авах вэ? хороогоор нь 100% вакцинжуулахгүй бол ямар үр дүн байх вэ? Шинжилгээ өрх бүрээс авч байна л гэнэ. Ингэлээ гээд ямар ч эерэг үр дүн гарахгүй байна шүү дээ?"

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn