2021.02.27

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт Коагуляцийн аппарат өглөө

УИХ-ын гишүүн Б.Бейсен сонгогдсон тойрог буюу Баян-Өлгий аймагт  ажиллалаа. 

Тэрээр өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон эмч ажилчидтай уулзаж, санал солилцсон юм. Энэ үеэр аймгийн эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлууд, тоног төхөөрөмжийн хангалтын талаар, эх хүүхдийн эндэгдэл гарч буй шалтгаан болон эндэгдлийг хэрхэн бууруулах талаар ярилцаж, Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын гүйцэтгэл, санхүүжилт, эмийн хангалт нийлүүлэлт, эрүүл мэндийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж эмч, эмнэлгийн ажилтнуудад өндөр хариуцлагатай ажиллахыг зөвлөлөө.

Уулзалтын төгсгөлд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт нэн шаардлагатай байгаа Коагуляцийн аппаратыг гардуулж өгөв.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn