2021.03.31
Х.Нямбаатар: Миний хувьд Сонгон шалгаруулалт явуулах бүрэлдэхүүнийг Их хурлын гишүүнгүй явуулах санал хэлж байсан
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.03.31) хуралдаан боллоо. Хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
Миний хувьд ажлын хэсэг дээр Сонгон шалгаруулалт явуулах бүрэлдэхүүнийг Их хурлын гишүүнгүй явуулах санал хэлж байсан.Саяын үг хэлсэн гишүүд тухайн үед Их хурлын гишүүнтэй явуулна гэж байр сууриа илэрхийлж байсан.
Өмнөх ХЭҮК-ын сонгон шалгаруулалтыг би тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа сонгон шалгаруулалтын журмыг батлаад Үнэнбатаар ахлуулаад явсан. ХЭҮК-ыг сонгон шалгаруулахад яагаад Их хурлын гишүүд үг дуугүй батлах ёстой вэ? Бид яагаад энэ комиссод байдаггүй юм бэ?гэдгийг хэлж байсан. Бүгдээрээ хэдхэн сарын өмнө ярьж байсан зүйлээ мартаж болохгүй.
Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо гэдгээр Шүүхийг улс төрөөс хараат болгоё гэдэг зарчим тавьсан. Шүүхийн тухай хуулийн анхны үзэл баримтлал, төсөл нь өнгөрсөн оны 4 сард /2020,04 сар/ өргөн барьсан төслөөрөө Шүүгчид дундаасаа мэргэжлийн хороо байгуулаад, Мэргэжлийн хороо нь Шүүгчдийнхээ сонгон шалгаруулалтыг хийгээд сонгон шалгаруулсан дүнг нь ШЕЗ үг дуугүй соёрхон батлаж, дээш нь Ерөнхийлөгчид хүргүүлэх төсөл байсан.
Энэ хуулийн төслийн ажлын хэсгийг анх би ахлаад энэ зарчим дээр санал нийлэхгүй ШЕЗ өөрсдөө Үндсэн хуульд заасан хуульчдаас шүүгчдийг шилж сонгох ажлаа хийг. ШЕЗ-ийг сонгон шалгаруулах явдал нь бие даасан хараат бус хөндлөнгийн тал талын төлөөлөлтэй байхаар оруулсан.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn