УИХ-ын нэгдсэн чуулган хойшлогдлоо
Улсын их хурлын нэгсэн чуулган өнөөдөр /9.23/ хуралдаж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон УИХ-ын тамгын газрын ерөнхий нарын бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцхээр тогтсон байсан юм.
Гэсэн ч УИХ-ын нэгсэн чуулга хошлогдож маргааш 11. 00-д хуралдахаар боллоо. Уг нь нэгдсэн чуулган хуралдсаны дараа УИХ-ын анхдугаар чуулган завсарлах ёстой юм. Харин АН Анхдугаар чуулганаа “элэг бүтэн” хаах нь зөв тиймээс СЕХ Баянгол дүүргийн 4 гишүүний асуудлыг шийдхээс нааш чуулганд оролцохгүй гэсэн шийд гаргажээ.
Өчигдөр төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ асуудал яригдаж СЕХ удирдлага, бангын хорооны дарга Ө, Энхтүвшин, АН бүлгийн дарга Ч. Сайханбилэг нар уулзаж нэгдсэн байр сууринд хүрсэн ч СЕХ хуралдсангүй. АН-ын Бүлгийн дарга Сайханбилэг “СЕХ амжуулья гэвэл амжуулах асуудал. Бүх зүйл СЕХ-ны гарт байна” гэлээ. Зарим хүмүүс үүнийг “АН-ын ээлжит улстөржилт” хэмээн дургүйлхэж байгаа ч зарим нь “УИХ элэг бүтэн” байх нь зөв хэмээн үзэж байна.
Харин МАХН-ын хувьд Анхдугаар чуулганаа хааж, гишүүд тойргууддаа ажилж, намрын чуулганд хэлэлцэх асуудлынхаа бэлтгэлийг хийх нь зөв гэсэн байр суурьтай байна. нарын чуулган ирэх долоо хоногоос нээлтээ хийнэ.