2021.04.01

Ш.Адьшаа: Архины соёлтой болон соёлгүй хэрэглээ гэж ярьж байна үүн дээр тайлбар авъя

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: . 

Энэ хуулийн төслийг дэмжихгүй.Архины үйлдвэрлэл, хэрэглэгчдийн эрх ашиг Монголын төрийн бодлогод хамт тусгагдах ёстой. Энэ хууль архидан согтууруулахтай холбогдсон болон бусад харилцааг зохицуулахад үзэл баримтлалын хувьд учир дутагдалтай байна. Чөлөөт бүсэд сүүгээр үйлдвэрлэл эрхлэх асуудлыг Чөлөөт бүсийн захирагч олгоно гэсэн байна. Үүнийг яагаад оруулж ирсэн бэ?

Архины соёлтой болон соёлгүй хэрэглээ гэж ярьж байна үүн дээр тайлбар авъя. Татваргүй барааны дэлгүүрт далд бизнес явдаг. Гаалийн ерөнхий газар энэ дэлгүүрт зөвшөөрөл олгодог. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Х.Нямбаатар сайд Гадаад харилцааны яам энэ зөвшөөрлийг олгодог гэсэн. Энэ яам хэдэн зөвшөөрөл олгож байгаа вэ?

Гишүүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгээс хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn