2021.03.30

Д.Ганбат: Архидан согтуурна гэдэг нийгмийн өвчин

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж_ хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

"Нэг зүйл дээр анхаарах шаардлагатай байна. Хэрэглээ гэж бий. Улс орон хөгжөөд ажилгүйдэл буурахаар архидалт буурна. Архи байнга хэрэглэж байгаа хүнтэй айлд гэр бүл нь зовдог. Үүнд нийгэм, төр засгийн буруу. Хэтэрхий шахаад шаардахаар стандарт бус юм хэрэглэх, хар тамхи хэрэглэдэг байдал үүсдэг муу талтай.

Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид хэт ашигт анхаарч болохгүй. Далд сурталчилгаа явуулж, архидалтад уриалж болохгүй. Хуучин татварыг валютын ханштай уядаг байсныг төгрөгтэй уялдуулсан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. "

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn