2021.04.20
Ц.Мөнх-Оргил: Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгох Үндсэн хуулийн заалт хэрэгжээд эхэлсэн
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,20/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг сонслоо.
Гишүүд асуулт асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.Анх УИХ-ын 62 гишүүн Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихдаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалт оруулж ирсэн. Гэхдээ энэ заалтаа 2025 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөнө гэсэн заалтыг дагаж, мөрдөх журмын тухай хуулиндаа тусгасан байсан.
Энэ журам хэвээрээ үлдсэн байсан бол асуудалгүй. Энэ заалтыг хассан, хасахдаа ердийн журмаар буюу 2020 оны 5 сарын 258-ны өдрөөс дагаж мөрдөнө гэсэн заалтыг баталсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль хүчин төгөлдөр болоод нэг хүн 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгогдох нь тодорхой болсон. Иймд Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn