2021.03.25
О.Цогтгэрэл: Цэцийн гишүүдийг чөлөөлж байгаа нөхцөл байдал Монгол төрд буруу жишиг тогтож байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэж байна.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Томилгооны эргэн тойронд болж байгаа үйл явцыг хархад Үндсэн хуулийн цэц дээр эрх баригчдын эсрэг санал өгсөн гишүүдийг сугалж оруулж ирж байгааг хархад улс төрийн нүүдэл харагдаж байна. Цэцийн гишүүдийг чөлөөлж байгаа нөхцөл байдал Монгол төрд буруу жишиг тогтож байгааг харж байна.
Монголчууд эртнээсээ булхайтай наадамд дургүй. Энэ үйлдэл та бүхнийг цөөнх болох зам уруу хөтлөх гишгүүр болж магадгүй. Нэр дэвшигч маань шударгаар ажиллаарай Таны үг,үйлдлийг таны олон мянган шавь нар тань харж байгаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn