2008.11.06

1,5 сая юу болж байна?

Өнөөдөр иргэдийн анхаарлын төвд байж хариулт авахыг хамгийн их хүсэж байгаа асуулт бол сонгуулиар амаласан намууд амлалт болох 1.5 сая төгрөгийг хэзээ, яаж хуваарилах бол гэсэн асуулт?

Гэтэл олон улсад нүүрлээд буй санхүүгийн хямрал сонгуулиар амалсан намууд амлалтуудыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж байна дээр нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өдрөөс өдөрт унаж байна.
Гэтэл өнөөх 1.5 сая төгрөгийн эх үүсвэрийг яаж бүрдүүлэх вэ? Үүнд ерөнхий сайд С. Баяр Сонгуулийн өмнө амласнаа хэрэгжүүлэхийн тулд орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Ингэхгүй л бол 1.5 саяын эх үүсвэр байхгүй гэлээ.

Гэтэл орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд УИХ Ашигт малтмалын тухай хуульд томоохон өөрчлөлт оруулж батлах ёстой. Харин энэ тал дээр Ерөнхий сайд энэ ондоо багтааж Ашигт малтмалын тухай хуулийг батална гэвэл хэт яарсан ажил болчхож магадгүй байгаа гэлээ.

Хэрэв хууль батлагдахыг хүлээвэл ихээхэн цаг алдаж байгаа учир тодорхой орд газруудыг хамтарч эзэмших хөрөнгө оруулагчидтай хэлэлцээд гэрээ байгуулж УИХ-аар батлуулаад орд бүр дээр шийдвэр гаргаж хуульчлах нь цаг хэмнэх боломжтой гэнэ Хуулиа эцэслэн батлахыг хүлээлгүй Оюутолгой, Тавантолгойн орд газраа гадаадын хөрөнгө оруулагчидтай Монголд ашигтай хэлэлцээ явуулсны үндсэн дээр УИХ-ын тавьж буй шаардлагуудад тулгуурлан гэрээ байгуулж цаг хэмнэх болом байгаа гэнэ.

Ингээд орд газрууд эдийн засгийн эргэлтэнд ороод засгийн газарт мөнгө ороод ирэхээр 1,5 сая ямар ч байсан бүгдийг нь шууд май гээд өгөхгүй юм байна . хэрэв бэлнээр нь иргэн бүрийн гар дээр өгвөл “ монголын эдийн засаг элгээрээ хэвтэх” учраас 10-аас хэтрэхгүй хувийг нь бэлнээр өгч, нэг хэсгийг нь орон сууцны зээлэнд, эрүүл мэндийн даатгалд, бас тодорхой хэсгийг боловсролын төлбөр болгох гээд янз бүрийн хэлбэр өгч болох, бүүр ашиглалтад орох орд газруудын хувьцаа ч байх боломжтой талаар ярилцаж байгаа гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.