2021.04.22

Ц.Мөнх-Оргил: Цэц зөв дүгнэлт гаргасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Цэцийн дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй. Байр сууриа байнгын хороон дээр илэрхийлсэн. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Анх УИХ-ын 62 гишүүн Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихдаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалт оруулж ирсэн. Гэхдээ энэ заалтаа 2025 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөнө гэсэн заалтыг дагаж, мөрдөх журмын тухай хуулиндаа тусгасан байсан.

Хэлэлцүүлгийн явцад энэ заалт хасагдаад ердийн журмаар энэ хууль үйлчилсэн. Хэрвээ энэ заалт үлдсэн бол одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой байсан.Тийм учраас Цэцийн дүгнэлт зөв гэж харж байна. Сонгууль будлиулах гээд байна гэж байна.

Харин АН сонгууль будлиулах гээд байна. Ц.Туваан гишүүнээс тодруулга авъя. АНУ-ын лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадна дотны компани болон хувь хүмүүстэй гэрээ байгуулах болгондоо бүртгүүлдэг. Энд Ц.Туваан гишүүний гарын үсэгтэй 50 мянган долларын гэрээ байгуулсан байна. Энэ ямар учиртай мэдээлэл вэ? 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn