2021.04.29

Д.Өнөрболор: Дижитал паспорт олгох чиглэлд ямар ажил хийгдэж байна вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

Дархлаажуулалтын асуудал бүх яамдын асуудал. Тийм болохоор уялдаа холбоотой, хамтарч ажиллах хэрэгтэй. Монгол улсын иргэн гадаад, дотооддоо аюулгүй зорчход чиглэгдсэн дижиталл паспортын ямар ажил хийгдэж байна. Дотоодын эдийн засгаа дахин сэргээх талаар гадаадын олон орон анхаарлаа хандуулж, вакцинжуулалтаа сайн хийж  ажиллаж байна. Ингэснээр аялал, жуулчлалын салбараа нээхэд ач холбогдол өгнө гэж харж байна. Жуулчдыг ирүүлэх тал дээр Засгийн газар нь анхаарч ажиллаж байна.

Монгол улсын ногоон орон болгох, аялал жуулчлалаа сэргээхэд БОАЖЯ яаж ажиллаж байна вэ? Азийн эдийн засгийн сэргэлтийн гол түлхүүр вакцинжуулалт гэж байна. Дархлаажуулалтаас хийгдэж байгаа 1 ам долларын хөрөнгө оруулалт нь эдийн засгын сэргэлтээс 44 ам доллар орж ирнэ гэсэн тооцоо байгаа. БОАЖ салбар энэ талын тооцоо хийсэн үү? Өнгөрсөн 3 сард хаврын тариалалтын асуудлаар салбарын сайдтай уулзаж байсан, тухайн үед вакцинжуулалтад хангалттай хамруулна гэж байсан ч өнөөдөр хангалтгүй байна.

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn